UBLife Logo
Хөлбөмбөг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий "БАЗАА"-12

Хөлбөмбөгийн ДАШТ-ий "БАЗАА"-12

За ингээд хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөж, хасагдах шатанд тоглох 32 багийн нэрс, цаашид хэрхэн хаанахтай тоглож, Аваргын алтан цомд хүрэх зам тодорхой боллоо. Хэсгийн тоглолтын дүгнэлт, хасагдах шатны оноолт, таамаглал тун удахгүй оруулна.

Хасагдах шатны нэгийн даваанд Бразил-Япон, Нидерланд-Марокко, Португал-Хорват зэрэг "галзуу" тоглолтууд болох нь тодорхой бол " хоёрын даваанд" Герман-Франц, Испани-Португал, Англи-Мексик, харин "гурвын даваанд" Герман/Франц-Нидерланд, Бразил-Англи гэсэн тоглолт гарах магадлалтай.

Харин Аргентин эхний хоёр давааг "гар амар" даваад шөвгийн наймд Колумбтай таарах боломжтой байна.

АНУ хэрэв сайн тогловол шөвгийн наймд гараад ирэх боломжийн оноолттой юм.

Миний таамгаар бол шөвгийн наймд Франц-Нидерланд, Португал-Бельги, Бразил-Англи, Аргентин-Колумб үлдэхээр харагдаж байна даа.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...