UBLife Logo
Дэлхий

АНУ-д Хятадын тэрбумтанд 30 жилийн ял оноолоо

АНУ-д Хятадын тэрбумтанд 30 жилийн ял оноолоо

Го Вэньгуй бол Хятадад нэртэй томоохон хөрөнгө оруулагч байсан хүн. Гэвч авлигын хэрэгт холбогдоод 2014 онд эх орноосоо зугтан гарсан юм. Америкт ирээд тэрээр засгийн газарт ойр томчуудтай танилцаж, Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх асан Стив Бэнноны анд, түнш хэмээн тооцогдож эхэлсэн. Бэннон 2020 онд залилангийн хэргээр баривчлагдахдаа Го-гийн далбаат завиар зугаалж явсан билээ. Харин Го Вэньгуй 2023 онд Нью-Йорк дахь тансаг байрнаасаа баривчлагдсан.

Шүүхээс түүнийг их хэмжээний залилан үйлдсэн хэрэгт буруутган, шалгаж байлаа. Го Вэньгуй компанийнхаа санхүүчтэй хамтран, олон зуун мянган интернэт хэрэглэгчдийг янз бүрийн компани, төсөлд хөрөнгө оруулахыг ятгаж, худал мэдээлэл тараадаг байжээ. Ийм маягаар тэр хоёр тус бүр хэдэн зуун сая ам.долларын ашиг олж, нийт хохирлын хэмжээ тэрбум ам.доллар давжээ. Үүнээс гадна Го Вэньгуй өөрийгөө Хятадын Коммунист намтай цогтой тэмцэгч хэмээн сурталчилж, маш олон нууц нэрээр хандив цуглуулдаг байсан байна.

Нью-Йорк хотын Холбооны шүүхээс түүнд 30 жилийн хорих ял оноож, 889 сая ам.долларын хөрөнгө, активыг хураан авах болсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...