Манай цахим спортын тамирчин Азбаяр "Senzu" Мөнхболд “BC.Game” багт шилжсэн нь ярианы сэдэв хэвээр байна.

CS2 төрлийн шинжээч Алексей "OverDrive" Бирюков энэ талаар сэтгэгдлээ бичжээ. Тэрээр “Senzu “The MongolZ” багаа орхиж, “BC.Game”-д шилжсэн нь түүний цаашдын ирээдүйд хохиролтой шийдвэр байлаа. Тэр мөнгийг сонголоо. Senzu-д том тэмцээнд оролцдог шилдэг багт орох боломж байсан ч тэр Монголд сайхан, том машин унаад явахыг илүүд үзлээ. Харамсалтай” гэжээ.
