Өнөөдөр өглөө болсон Бразил, Норвегийн тоглолтод Норвегийн шигшээ 2:1 ялалт байгуулж, дараагийн шатанд шалгарсан. Бразилын од Неймар тус тоглолтын 67 дахь минутад сэлгээгээр гарч, пенальтигаар гоол оруулсан ч багаа ялалтад хүргэж чадсангүй.
Тоглолтын дараа тэрээр Globo-д ярилцлага өгөхдөө “Би хичээсэн, их хичээсэн. Одоо бүх юм дууслаа. Би энд эхэлсэн, энд дуусаж байна” гэж хэлсэн байна.

Неймар Бразилын шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч. Тэрээр 2010 оноос хойш шигшээ багтаа 130 тоглохдоо 80 гоол оруулж, 59 оновчтой дамжуулалт өгсөн юм.
