UBLife Logo
QUIZ

Санал асуулга: Испани, Португалын аль нь ялах вэ?

Санал асуулга: Испани, Португалын аль нь ялах вэ?

Өнөөдөр шөнө 03:00 цагаас ДАШТ-ий 1/8 финалын Испани, Португалын багуудын халз тоглолттой. АНУ-ын Арлингтоны “Эй-Ти-энд-Ти” цэнгэлдэх хүрээлэнд ялсан баг АНУ, Бельгийн тоглолтын ялагчтай шөвгийн наймд учраа таарах юм.

Хоёр баг хоорондоо нийт 41 удаа тоглож байсан. Португал 7 удаа, Испанийн шигшээ 18 удаа ялж, 16 тоглолт хайнцаагаар өндөрлөж байжээ. Хамгийн сүүлийн халз тоглолт 2025 оны зургаадугаар сарын 8-нд Үндэстнүүдийн лигийн финалд болж, үндсэн болон нэмэлт цаг 2:2 харьцаатай тэнцсан. Харин пенальтигаар Португалын баг хүчтэй байж, 5:3 ялж байсан юм. Энэ удаад Испанийн залуу од Ламил Ямаль Португалын супер од Криштиану Роналду нарын халз тулаан биднийг хүлээж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...