UBLife Logo
Дэлхий

Дэлхийн үнсэлтийн өдөр буюу “Дэлхий сөнөхөөс өмнө бид үнсэлцэх ёстой”

Дэлхийн үнсэлтийн өдөр буюу “Дэлхий сөнөхөөс өмнө бид үнсэлцэх ёстой”

Жил бүрийн долоодугаар сарын 6-нд хүн төрөлхтөн Дэлхийн үнсэлцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Албан ёсны баяр биш ч маш олон орны иргэд энэ баяраар нэг нэгнээ үнсэж, эерэг уур амьсгал бэлэглэдэг билээ. XIX зууны сүүлээр Их Британид үнсэлт нь хайраа илэрхийлэх чухал хэлбэр тул тусдаа баяртай байх ёстой гэж үзсэнээр эхлэл болсон байна. Харин бид энэ удаад үнсэлцэх нь хүний эрүүл мэндэд ямар ашиг тустайг ярих гэсэнгүй. Хүн төрөлхтний түүхэнд хар мөр үлдээсэн цар тахлын үеийн нэгэн үнсэлтийг дурсан саная.

2020 онд ковид цар тахал гарч, бүгд гэрийн хорионд ороод байлаа. Энэ үед Пуэрто-Рикогийн рэп дуучин Residente “Antes Que El Mundo Se Acabe” (Дэлхий сөнөхөөс өмнө) дуу зохиож, клип хийсэн билээ. Найман минутын турш клипэнд гарах 113 хос хайр дурлалаа илэрхийлж, үнсэлцдэг энэхүү уран бүтээлийг 47 сая хүн үзэж сонирхжээ.

“Дэлхий сөнөхөөс өмнө бид үнсэлцэх ёстой” гэдэг нь дууны гол үзэл санаа.

Клипэнд дэлхийн өнцөг булан бүрийн хосууд төдийгүй маш олон алдартан оролцжээ. Жүжигчин Бен Аффлек Ана де Армасийг, Рики Мартин өөрийн нөхөр Жван Йосефийг үнсэх бөгөөд хөл хорионы үед бүгд өөрсдийнхөө зургийг авчээ.

1:57 минут дээр Лео Месси гэргий Антонелла Рокуццог үнсэнэ.

Харин 2:40 минут дээр Пауло Дибала сүйт бүсгүй Сабатинигаа үнсэж байна.

“Бид хэзээ ч коронавирус шиг цар тахалтай учирч байгаагүй. Гэхдээ энэ цар тахал ч бидэн шиг эв нэгдэлтэй таарч байгаагүй. Олон үндэстний үнсэлтэд баярлалаа. Хэрэв энэ үнэхээр төгсгөл бол бид энэ төгсгөлөөс ч сайн сайхныг олж чадна. Гэхдээ энэ бол эхлэл” гэж дуучин Residente уран бүтээлээ тайлбарласан байна.

Колорадогийн ахмадын асрах газарт Дайан, Артур Росси хоёрын цар тахлын үеийн үнсэлтийг эргэн нэг санацгаая. Дахин цар тахал бүү гараасай.

Дайан, Артур Росси

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...