Өнөөдөр шөнө ДАШТ-ий 1/8 финалын Аргентин, Египетийн багуудын халз тоглолттой. АНУ-ын Атланта хотын “Мерседес-Бенц” цэнгэлдэх хүрээлэнд энэ тоглолт болно. Ялсан нь Швейцар, Колумбийн хожсонтой таарах юм.
Хоёр баг түүхэндээ хоёр удаа хоорондоо таарч байсан. Алс тэртээ 1928 оны олимпоор Аргентины баг өрсөлдөгчөө 6:0 ялж байсан бол 2008 онд нөхөрсөг тоглолтод аргентинчууд Египетийг 2:0 буулган авч байжээ. Энэ тоглолт Лионель Месси, Мохамед Салах гэсэн хоёр тоглогчийн өрсөлдөөн байх болно.
