ОХУ-ын хоёр руфер (roof — дээвэр) Ангела Николау, Иван Биркус нар Нью-Йоркийн “Empire State Building” цамхгийн орой дээр авиран гарч, олныг шуугиулсан хэрэг 7 хоногийн өмнө болсон. Иван Биркус цамхаг дээр Ангелад гэрлэх санал тавьж, бөгж зүүж өгсөн бөгөөд “Эрх мэдэлд дурлах шуналыг хайр дурлал ялсан цагт энэ дэлхий дээр энх тайван тогтоно” гэсэн бичигтэй самбар мандуулсан билээ.
Тэднийг баривчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Манхеттены Прокурорын газраас хосуудад эрүүгийн гурван хэрэг үүсгэн шалгаж, 20 жилийн ял төлөвлөөд байгаа гэнэ.

Юуны өмнө амь насанд аюул учруулсан хэрэг, дараа нь бусдын эд хөрөнгөд халдсан, гуравт нь бусдын эд хөрөнгийг эвдлэн сүйтгэсэн хэрэг нээгээд байгаа юм. Энэ гурван хэрэг тус бүр дээд хэмжээ нь 7 жил. Хэрэгтнүүд цамхагт орохдоо 1500 ам.долларын эд хөрөнгө сүйтгэсэн, мөн дээвэрт гарахыг хориглосон журмыг зөрчжээ. Энэ сарын 2-нд болсон эхний шүүх хурал дээр Ангела Николау, Иван Биркус нар хэргээ хүлээн зөвшөөрөөгүй бол тэдний өмгөөлөгч нь 20 жилийн ялыг хэт өндөр байна гэж заргалджээ.

Дараагийн шүүх хурал наймдугаар сарын 24-нд болно. Ангелина Николау, Иван Биркус (Кузнецов) нар эх орноосоо илүү АНУ-д алдартай. Тэдний талаар Netflix-ээс “Skywalkers: Нэгэн хосын түүх” баримтат кино хийж байжээ.
