Дэлхийн хамгийн баян блогчин MrBeast хайрт бүсгүйтэйгээ гэрлэж, хуримын ёслолоо гүйцэтгэлээ. Түүний хайрт нь Өмнөд Африкийн блогчин, зохиолч Тея Бойсен юм.

Хосууд хуримаа Виржинийн арал дээр хаалттай хийж, 70 хамгийн ойрын найз, хамаатан саднаа урьжээ.

"Би өөрийн MrsBeast-ыг оллоо. Энэ бол миний амьдралын хамгийн сайхан өдөр” гэж MrBeast инстаграм хуудсандаа бичсэн байлаа.

MrBeast (Жимми Дональдсон) — 500 сая дагагчтай дэлхийн хамгийн том YouTube-блогчин. Тэрээр хэт үнэтэй шоу, челленж болон их хэмжээний хандиваар мэргэшсэн. Түүний нэвтрүүлэг дотор “ Squid Game” цувралтай ижил шоу, Prime Video дээрх “Beast Games” шоу байна. “Forbes” сэтгүүл түүний жилийн орлогыг 300 сая ам.доллар гэж дүгнэсэн. Нийт хөрөнгө нь 2,6 тэрбум ам.доллар.
