Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Засгийн газраас Венесуэл улсад Ерөнхийлөгч асан Николас Мадуро, түүний гэргий Силия Флорес нарын өмгөөлөгчийн хөлсийг төлөхийг зөвшөөрсний дараа албан ёсны шүүх хурал товлогдлоо. Тэдний шүүх хурал 2027 оны зургаадугаар сарын 1-нд эхлэх тов гарсан байна.
Ирэх есдүгээр сараас өмгөөлөгч нар ялын дүгнэлтийг эсэргүүцсэн өргөдөл гаргана. Өмгөөлөгч Барри Поллак “Цэрэг дайны аргаар хулгайлагдсан” гэдэг дээр гол анхаарлаа хандуулж ажиллах гэнэ.
Мадуро, Флорес нар Бруклиний шоронд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хоригдож байна. Тэднийг хар тамхи, буу зэвсэг хууль бусаар борлуулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Шүүхээс тэдэнд бүх насаар нь хорих ял төлөвлөөд байгаа.
