UBLife Logo
Спорт

ФИФА чансаа: Испани нэгд, харин Монгол ...?

ФИФА чансаа: Испани нэгд, харин Монгол ...?

ФИФА  буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооноос 2026 оны долдугаар сарын 20-нд эрэгтэй шигшээ багуудын чансааг шинэчлэн гаргалаа.

ДАШТ-ий дуусмагц гаргасан энэ чансааг Дэлхийн аварга Испани өнгөлж, мөнгөн медальт Аргентин мөн чансаанд ч бас "аман хүзүүнд" бичигдлээ.

ДАШТ-д амжилттай тоглосон Норвеги чансаагаа хамгийн олон буюу 12 байраар урагшлуулсан бол Мексик "Топ-10"-д орж ирж, Герман харин мултарчээ.

Мөн Марокко зургадугаарт бичигдэн хамгийн өндөр цэгтээ хүрэв.

ФИФА-ийн гишүүн 211 үндэсний холбоо (гишүүн нь тухайн улс биш тухайн орны хөлбөмбөмбөгийн холбоо байдаг)-ны шигшээ багуудын чансааг эрэгтэй болон эмэгтэй шигшээ багуудаар тус тусад нь гаргадаг бөгөөд тухайн орны шигшээ багуудын амжилт, тоглолтын үр дүнг харуулаад зогсохгүй хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаа, хөлбөмбөгийн хөгжлийн "толь", тухайн орны хөлбөмбөгийн холбоо хэрхэн ажиллаж буйн дүн нь болдог юм, ФИФА-ийн чансаа.

Яг өнөөдрийн байдлаар Монголын эрэгтэй шигшээ баг 211 орноос 190-д, эмэгтэй шигшээ баг 204 орноос 146-д бичигдэж байна даа.

Энд ямар нэг тайлбар хэрэггүй байх. Монголын хөлбөмбөгийн  хөгжлийн өнөөдрийн байдлыг эдгээр график товч, тодорхой, тодхон хэлээд өгнө.

2002 онд 190 дүгээр байрт бичигдэж байсан Монголын хөлбөмбөгийн чансаа 24 жилийн дараа буюу өнөөдөр 190 дүгээр байрандаа л байж байна.

Монголын хөлбөмбөгийн холбооны туг ДАШТ-ий цэнгэлдэхэд харагдсанаар Монголын хөлбөмбөг хөгждөг юм биш ээ!!!

ФИФА-ийн "толинд" нүүрээ харж, тавиулсан дүнгээ тав биш гэхэд ядаж "алтан" гурав буюу дунд болгох хэрэгтэй байнаа!!!

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...