Цахим спортын “FURIA” багийн тоглогч Марекс "YEKINDAR" Галинскис CS2 төрлийн “BC.Game” багийн шинэ бүрэлдэхүүнийг тодорхойллоо. Тэрээр тус багийг анх удаагаа дэлхийн хэмжээний баг бүрдүүллээ гэж хэлжээ.
Марекс "YEKINDAR" Галинскис “BC.Game баг түүхэндээ анх удаагаа сайн баг бүрдүүллээ. Энэ бол дэлхийн шигшээ. Монголын жинхэнэ дээд зэрэглэлийн тамирчид орж ирсэн байна. Өмнө нь байсан португалчууд үнэндээ түвшин доогуур байсан. Ер нь соёлын ялгаа их харагдсан. Би mzinho-г хардаг. Мzinho бол s1mple-тэй соёлын хувьд тун ойрхон. Энэ бол маш чухал” гэжээ.
2026 оны зун “BC.Game” өргөн хэмжээний шинэчлэл хийсэн. Тэд “The MongolZ” багаас Азбаяр "Senzu" Мөнхболд, Аюуш "mzinho" Батболд нарыг худалдан авч, ахлагчийн байр дээр Эмиль "Magisk" Рейфаг авсан.
Тус багийн шинэ бүрэлдэхүүн маргааш эхлэх “Elisa BreakOut Series #1” тэмцээнд анхны тоглолтоо хийнэ.
