UBLife Logo
Кино

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Сү Хён эмгэнэлтэйгээр амь насаа алдсан жүжигчин Ким Сае Ронтой 14 настайгаас нь үерхэж байсан гэх мэдээлэл нийгмийг олон сарын турш бужигнуулсан. Насанд хүрээгүй хүүхэдтэй үерхэж, магадгүй амиа алдахад нь хүргэсэн байх магадлалтай гэж шуугисаар Ким Сү Хёны жүжигчний замнал өндөрлөх шахаж, олон ивээн тэтгэгч гэрээгээ цуцалсан билээ.

Тэгвэл Цагдаагийн газраас жүжигчин Ким Сү Хён “Хүүхэд хамгаалах хуулийг” зөрчөөгүй гэдэг нь бүрэн тогтоогдсон тул албан ёсоор сэжигтэн биш боллоо гэж зарлалаа. Талийгаач Ким Сае Роны гэр бүлээс гаргасан бэлгийн хүчирхийллийн хэрэг бодит байдалтай нийцэхгүй, зохиомол зүйл байлаа гэжээ.

Хэргийн хамгийн гол баримт болох аудио бичлэг нь хиймэл оюунаар бүтээсэн эд болох нь тогтоогджээ. Тиймээс Сондоны Цагдаагийн газраас хэргийг Прокурорд шилжүүлэлгүй хаасан байна. Мөрдөн байцаагч нар Ким Сү Хёныг Ким Сае Ронтой насанд хүрээгүй байхад нь уулздаг байсан гэх мэдээллийг нэгд нэгэнгүй шалгаж дуусаад хуурамч мэдээлэл гэж үзжээ.

Талийгаач Ким Сае Роны гэр бүл “Garosero Research Institute” хэмээх юүтүүб сувгийн блогчин Ким Се Ый нар тэдний ярианы бичлэгийг тараасан ч бичлэг дээрх жүжигчин бүсгүйн хоолойг хиймэл оюунаар хийсэн байлаа. Блогчин Ким Се Ый энэ бичлэгийг ашиглан, олон нийтэд Ким Сү Хён буруутай мэт харуулахыг оролдож байв. Өнгөрсөн зургаадугаар сарын 23-нд Ким Се Ыйг хуурамч мэдээлэл цацсан хэргээр баривчилсан. Түүний шүүх хурал наймдугаар сард болох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...