UBLife Logo
Спорт

М.Нандинцэцэг мэргэжлийн рингэнд анхны ялалтаа байгууллаа

М.Нандинцэцэг мэргэжлийн рингэнд анхны ялалтаа байгууллаа

Монгол Улсын гавьяат тамирчин Мягмардуламын "НАНДИН" НАНДИНЦЭЦЭГ маань есдүгээр сарын 26-нд АНУ-ын Мэриланд мужийн Балтимор хотын "Patapsco arena"-д мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа PTP (Ponytail Promotions) промоушений зохион байгуулсан World Championship Boxing Series LXXXI  хүрээнд  Мичиган мужийн Ш.Жонстой ( Shynyia Jones) хийж, эхний раундад өрсөлдөгчөө нокаут (КО)-аар ялж, мэргэжлийн гараагаа ёстой "НАНДИН" эхэллээ.

М.Нандинцэцэг сонирхогчдын боксоор 2014 оны Азийн наадам, 2018 оны Дэлхийн АШТ-ээс тус тус хүрэл медаль хүртэн манай эмэгтэй боксчдын анхны медалийг авчирч, эмэгтэй боксчдоос анхны гавьяат болсон тамирчин. Мөн Дэлхийн цомын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медалийг эх орондоо авчирч байсан манай шилдэг боксчдын нэг юм.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын Виржиниад амьдарч, бэлтгэл сургуулилтаа хийж, уралдаан тэмцээнд оролцсоор байгаа Нандиа маань өнгөрсөн тавдугаар сард Тулса хотноо болсон сонирхогчдын боксын АНУ-ын үндэсний аварга шалгаруулах "Алтан бээлий" тэмцээнд  (Golden Gloves of America ) 54 кг (119 lbs)-ийн буюу bantamweight жинд торолгүй түрүүлж аварга болж байсан билээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...