UBLife Logo
Спорт

Жүдо бөхийн ДАШТ-д зодоглож байгаа Монголын шигшээ баг

Жүдо бөхийн ДАШТ-д зодоглож байгаа Монголын шигшээ баг

Энэ сарын 4-нд Азербайжаны Баку хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. ДАШТ-д 93 орны 634 тамирчин оролцож байна.

Монголын баг шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Г.Болдбаатар, Н.Дагвасүрэн нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин өрсөлдөнө.

Эрэгтэй

60 кг - Б.Сүхбат, Т.Түмэнжаргал,

66 кг - Ё.Басхүү, Ө.Бямбасүрэн

73 кг – О.Уранбаяр,

81 кг - О.Шинэбаяр,

-100 кг  Б.Хүдэрчулуун,

+100 кг Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл.

Эмэгтэй

48 кг - Б.Баасанхүү, Ж.Анударь,

52 кг - М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа,

57 кг - Т.Ариунзаяа, Л.Сосорбарам,

63 кг - Л.Энхрийлэн, Б.Ганхайч,

+78 кг - Д.Номинзул

Өчигдөр хөнгөн 2 жингийн барилдаан болж, эмэгтэй 48 кг –д олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга МУГТ Бавуудоржийн Баасанхүү хүрэл медалийн төлөө Франц улсын тамирчин Ширин Боуклитэй барилдаж, ялагдлаа. Эмэгтэй 48 кг жинд Ж.Анударь Бразилын Рибейрод, эрэгтэй 60 кг-д Т.Түмэнжаргал Азербайжаны Ахмад Юсуповт, Б.Сүхбат Украины Артем Лесюкт ялагдсан байна.

Эмэгтэй 48 кг

1. КОГА Вакана (Япон)

2. СКУТТО Ассунта (Итали)

3. БУКЛИ Ширине (Франц)

3. ГИЛЯЗОВА Сабина (ОХУ)

Эрэгтэй 60 кг

1. ЮСИФОВ Ахмад (Азербайжан)

2. ДАВЛАТОВ Шерзод (Казахстан)

3. НАГАЯМА Рюүжи (Япон)

3. САРДАЛАШВИЛИ Георгий (Гүрж)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...