UBLife Logo
Спорт

Япончууд баларч, Иран дийлсэн чөлөөт бөхийн тэмцээний дүн

Япончууд баларч, Иран дийлсэн чөлөөт бөхийн тэмцээний дүн

Дөрвөн жилд нэг удаа зохиогддог Азийн наадам нь манай тивийн бөхчүүдийн хувьд олимпын дараа орох том тэмцээн. Энэ жил Японы Нагояд эрэгтэй чөлөөт бөхийн 6 жинд 93 тамирчин өрсөлдлөө. Монголын шигшээ баг нэг хүрэл медальтай тэмцээнийг өндөрлүүлсэн. Харин эрэгтэй чөлөөт бөхөд багийн дүнгээр Ираны баг итгэл төгс ялалт байгууллаа. Тэд 4 жинд түрүүлж, нийт 110 оноо авсан бол талбайн эзэн Японы баг нэг ч жинд түрүүлж чадсангүй, 2 мөнгө, 2 хүрэл медаль, 84 оноогоор удааллаа. Энэтхэгийн шигшээ хоёр алт, хүрэл медальтайгаар эхний гурван байрт шалгарлаа.

Азийн наадам, Япон, Нагоя. 10-р сарын 2-3.

Эрэгтэй чөлөөт бөх

57 кг. 1. Аман (Энэтхэг); 2. Чон Сон Хан (БНАСАУ); 3. Ванхао Зу (Хятад), Айял Белолюбский (Тажикистан)

65 кг. 1. Сужит Калкал (Энэтхэг); 2. Абдулмажид Кудиев (Тажикистан); 3. Котаро Кийока (Япон), Начын Куулар (Казахстан)

74 кг. 1. Юнес Эмами (Иран); 2. Ёшиносүкэ Аояги (Япон); 3. Нуркожа Кайпанов (Казахстан),  Виктор Рассадин (Тажикистан)

86 кг. 1. Мохаммад Ноходи (Иран); 2. Хайято Ишигүро (Япон); 3. Малик Шаваев (Кыргызстан), О.Сүлдхүү (Монгол)

97 кг. 1. Амирали Азарпира (Иран); 2. Шерзод Поёнов (Узбекистан); 3. Дипак Пуния (Энэтхэг), Араш Ёшида (Япон)

125 кг. 1. Амир Заре (Иран); 2. Бөх-Эрдэнэ (Хятад); 3. Шамиль Шарипов (Бахрейн), Едиге Кассимбек (Казахстан).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...