UBLife Logo
Дэлхий

Трамп, Маск хоёр Зеленскийг дизель түлшээр солих уу?

Трамп, Маск хоёр Зеленскийг дизель түлшээр солих уу?

Украин улс ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэр, шатахуун түгээх цэгт дроноор цохилт өгсөөр ОХУ төдийгүй дэлхийн олон орон бензин, дизелийн хомсдолд орсон билээ. Дроны “илүүдэлд” ороод байгаа Украин бензин зөөж байгаа ганц нэг машиныг ч хөөн, дэлбэлсээр бензин түгээх нь маш аюултай ажил болон хувирсан.

АНУ дизелийн хомсдолд орж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын шатахуунд тавьсан хоригоо заримыг нь цуцлаад байна. Трамп энэ сарын 10-нд сэтгүүлчдэд “Бид Зеленскийд Оросыг яаж ч буудаж, бөмбөгдөж болно. Харин нефтийн үйлдвэрүүдийг нь битгий онил. Энэ чинь дэлхийн асуудал болоод байна гэж хэлсэн. Харин тэр дизель түлш үйлдвэрлэдэг газруудыг буудаад байх юм” гэж хэлсэн. Дараа нь Украин улс өөр удирдагчтай болох хэрэгтэй гэж ил тод мэдэгдсэн билээ.

Трампын засгийн газарт эргэн ирээд байгаа тэрбумтан Илон Маск энэ уриалгатай нэгдэж, “Зеленский арай хэтэрлээ. Ерөнхийлөгчтэй санал нэг байна. Украин шинэ тэргүүн хайх цаг иржээ” гэж шүүмжилсэн байлаа.

Илон Маск өмнө нь нэг бус удаа “Орост буулт хийж байж л Украины дайн дуусна” гэж ярьж байсан бөгөөд түүний “Starlink” хиймэл дагуулын сүлжээг украйнчууд Оросын эсрэг дайнд ашиглаж байгаа. Гэхдээ зөвхөн Украины нутаг дэвсгэрт л хэрэглэж байгаа юм. Украины засгийн газаар Маскаас “Starlink”-ийг Оросын газар нутгийн гүнд цохилт өгөхөд ашиглах гэж олон удаа хүссэн ч Маск татгалзсаар байгаа.

Гол холбоотон АНУ-ын дэмжлэгийг алдаж эхэлсэн Владимир Зеленский “Европ тивд болж байгаа дайны гол буруутан нь Орос. Зөвхөн Орос. Өнөөдөр ч эрчим хүчний салбарт цохилт өгөхөө зогсоож болно. Харин Путин үүнийг хүсэхгүй байна. ОХУ манай эрчим хүчний дэд бүтцийг буудахгүй бол бид дайсны нефтийн үйлдвэрүүдийг зүгээр орхих болно. Харилцан баталгаа хэрэгтэй” гэж Ням гарагт мэдээлэл хийлээ. Мөн АНУ Оросоос дизель түлш авах гэрээ байгуулсан явдлыг “Дайнд хөрөнгө оруулж байгаа хэрэг” гэж хатуу шүүмжилсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...