UBLife Logo
Спорт

"LA28" олимпын бамбар АНУ-ын бүх мужаар аялна

"LA28" олимпын бамбар АНУ-ын бүх мужаар аялна

Зуны олимпын XXXIV наадам эхлэхэд 638 хоног үлдээд байна. 2028 оны долдугаар сарын 14-30-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо болох энэхүү олимпын наадам нь тус улсад зохиогдох 9 дэх олимп болно.

Нэгдсэн Улсад өмнө нь 1904 (Сент Луис), 1932, 1984 (Лос Анжелес), 1996 (Атланта) оны зуны олимп, 1932, 1980 (Лэйк Плэсид), 1960 (Скво вэлли), 2002 (Солт Лэйк сити) оны өвлийн олимпын наадам зохиогдсон түүхтэй.

"Лос Анжелес 2028" олимпын наадмын галт бамбар АНУ-ын бүх 50 мужаар аялна гэдгийг зохион байгуулах хорооныхон мэдэгдлээ.

2028 оны хавар Олимпын өлгий Грекийн эртний домог түүхт Олимп уулын бэлд бадамлан ассан галт бамбар АНУ-ын Атланта (АНУ-д болсон хамгийн сүүлийн зуны олимпын наадмыг зохион байгуулсан хот)-гаас буухиа аялалаа эхлэх бөгөөд яг ямар мужийн аль хотод олимпын бамбар буухиалах хуваарийг ирэх жил зарлах ажээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...