UBLife Logo
Спорт

Сүмочид Москвад айлчилсан түүх

Сүмочид Москвад айлчилсан түүх

Мэргэжлийн сүмо бөхчүүд хамгийн анх 1962 онд Хонолулуд зочилж байлаа. Дараа нь 1964 онд Лос-Анжелес, 1965 онд Москвад аялан тоглолт хийсэн юм. Тэр үеийн хүйтэн дайны үед ЗХУ-д хэрхэн аялснаа ёкозүна Китанофүжи 2024 онд ийнхүү дурсаж байжээ.

Китанофүжи: Орос цэргүүд бидний архи дааж байгааг гайхсан

Амралтын өдрөөр зурагт үзэж суулаа. Орос, Украины дайн гээд л мэдээ харав. Энэ дайн дажинд хэрэгтэй юм юу ч алга. Ингэтэл толгойд 1965 онд ЗХУд очиж байсан маань санагдлаа. Миний сонссоноор бол сүмочдыг ЗХУ-д урих нь Анастас Микояны санал байсан гэдэг. Тэр өмнө нь Японд айлчилж байхдаа сүмо үзсэн хэрэг. Маш их таалагдсан тул ЗХУ-д үзүүлэх тоглолт хийлгэхээр урих шийдвэр гаргасан юм. Бид нар Тайхо аваргын аав орос хүн байсан гэж сонссон тул Тайхогийн аавын булшин дээр очиж, хүндэтгэл үзүүлэх бодолтой байв.

Би тэр үед маэгашира цолтой байлаа. ЗХУ, Японы хооронд шууд нислэг байхгүй тул Ёкохамгаас Көвлөлтийн Находка боомтод хөлөг онгоцоор очлоо. Бүтэн хоёр өдөр зарцуулж, байнга донсолгоон дунд явж байснаа санаж байна. Хөлөг дээр бид орос усан цэргүүдтэй хамт маш их шар айраг, архи уусан. Хоёр хоногийн дотор хөлгийн архины нөөц дууссан гээд бод. Архи ууж дассан оросууд сүмочдын архи даах чадварыг гайхан биширч байсан юм.

Гурав дахь өдөр нь нэг юм Орост ирж, нисэх онгоц хөлөглөлөө. Арван цаг орчим нисээд гал тэргэнд сууж, маргааш өглөө нь нэг юм Москвад ирсэн байлаа. ЗХУ ямар асар том, уудам орон бэ гэж би ихэд гайхсан. Замдаа 5 кг турсан даа. Хөлөг онгоц, нисэх онгоц, галт тэргэнд үнэхээр хөгийн муу хоол өгч байсныг хэлэх хэрэгтэй.

Тэгэхэд би анх удаа ёгурт (кефир, аарц байх магадлалтай). Гашуун тул шууд л бөөлжис цутгасан. Будаа нь хатуу, амтгүй, хоолой давахгүй. Том томоор зүссэн салат, жижигхэн өргөст хэмхнүүд. Үнэхээр амтгүй хоол. Гэхдээ бидний эргэн тойронд эгэл жирийн, нөхөрсөг орос хүмүүс байсан юм. Маш үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг харлаа. Харин тэднийг нас ахиад бүдүүн, тарган болдог гэж хэн нэг нь хэлж байсан юм.

Москвагийн циркт 3 хоног үзүүлэх тоглолт хийсэн. Үзэгч дүүрэн, маш амжилттай аялан тоглолт. Харамсалтай нь бид Тайхогийн аавын булшийг олж чадаагүй. Бид Улаан талбайд Лениний бунхан үзэж сонирхсон. Аадар бороонд дайруулсан ч шүхэргүй бүтэн цаг дугаарлан зогссон. Японы сүо бөхийн холбооны тэргүүн Мүсашигава “Япончууд ямар тэсвэртэйг харуулцгаая” гээд л бөхчүүд нэвт норсон ч байрнаасаа хөдлөөгүй юм. Оросууд биднийг их хүндэлсэн.

Сонирхолтой сайхан аялал гэхгүй ч үзэсгэлэнт Москва, эелдэг зөөлөн хүмүүс санаанд үлджээ. Үнэхээр үнэтэй сайхан туршлага болж өгсөн шүү. Тийм болохоор энэ дайн хурадн дуусаасай гэж бодох юм” гэж ярьж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...