Өнгөрсөн Намрын тэмцээнд гэмтлийн улмаас барилдаагүй ёкозүна Хоошёорюү ирэх 11 дүгээр сарын тэмцээнд зодоглох нь. Түүний багш Тацүнами ояката “Тойргийн барилдаанаас гараад Кюүшюүд барилдана” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Манай ёкозүна Нагоя башёд зүүн өвдөгний гэмтлээ сэдрээж, долоодугаар сарын сүүлээр мэс засалд орсон. Ингээд Нагоя башёг өнжиж, аварга цол хүртсэнээс хойш 10 тэмцээн түрүүлээгүй нь 1958 оноос хойш Асашио, Кашивадо, гурав дахь Ваканохана нарын түрүүгүй 11 тэмцээний дараах сөрөг үзүүлэлт болсон билээ.
Одоо Хоошёорюү тойргийн барилдаанд оролцож, бэлтгэлээ базааж байна.
