UBLife Logo
Спорт

“Айчи Нагоя 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ

“Айчи Нагоя 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ

Японы Айчи мужийн Нагоя хотод болж байгаа Азийн пара V наадмаас Монголын баг тамирчид зургаан медаль хүртээд байна. Өчигдөр хөнгөн атлетикийн тэмцээний эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Гансүхийн Ган-Эрдэнэ  10:78 түлхсэн амжилтаар мөнгөн медаль хүртэж, монголчуудын медалийн буухиаг үргэлжлүүллээ.

Манай улс 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтайгаар 13-д жагсаж байна. Багийн дүнгээр БНХАУ, Узбекистан, Япон улсууд тэргүүлж байгаа юм.

Алтан медаль

-Таеквондогийн K44 ангиллын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав,

-Таеквондогийн К44 ангиллын эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ,

-Жүдогийн J1 ангиллын эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Л.Туруунаа

Мөнгөн медаль

-Жүдогийн J1 ангиллын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ,

-Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлт Г.Ган-Эрдэнэ.

Хүрэл медаль

-Таеквондогийн K44 ангиллын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Х.Темирбек.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...