UBLife Logo
Спорт

Чөлөөт ДАШТ: Т.Энхжин хүрэл медалийн төлөө, Б.Хулан, Э.Даваанасан дагаж барилдана

Чөлөөт ДАШТ: Т.Энхжин хүрэл медалийн төлөө, Б.Хулан, Э.Даваанасан дагаж барилдана

Казахстаны нийслэл Астанад чөлөөт бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр манай 7 эмэгтэй бөх дэвжээнд гарна.

Эмэгтэйчүүдийн 65 кг-ын хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт Т.Энхжин өнөөдөр хүрэл медалийн чухал барилдаантай. Тэрээр Японы Нана Икехата, Энэтхэгийн Ражнита нарын ялсантай нь өрсөлдөх юм.

Эмэгтэй 57 кг-ын барилдаанд ОУХМ Б.Хулан, энэ оны Европын аварга, Польшийн Магдалена Лизевскатай дагах барилдаан хийхээр болов. Ялсан нь Беларусийн Ирина Курочкинатай хүрэл медалийн төлөө хүч сорих юм.

Мөн 76 кг-ын жингийн дагах барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан, Литвийн Камиле Гаукайте нар өрсөлдөх юм. Ялсныг нь хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий 3 медальтай, Киргызстаны Айпери Медет Кизы хүлээж байна.

Өнөөдөр шинээр эмэгтэй 4 жингийн барилдаантай. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Азийн АШТ болон Азийн наадмын хүрэл медальт Б.Отгонтуяа, Алжирын Чейма Чебилатай хүч сорихоор сугалаа татлаа. Ялсныг нь шигшээ 16-д Нигерийн тамирчин Кристиана Огунсаня хүлээж байна.

62 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Т.Алтжин, Казахстаны Ирина Кузнецоватай барилдана. Ялсан нь дэлхийн хошой аварга, 2026 онд ялагдаагүй байгаа Нонока Озакитэй хүч сорих юм.

68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Венесуэлийн Натали Херрератай өрсөлдөхөөр болсон. Ялсан нь Шведийн Тиндра Шёбергтэй барилдана.

72 кг-ын жинд Азийн аварга З.Болортунгалаг, Японы тамирчин, Азийн АШТ-ий алт, хошой мөнгөн медальт Махиро Ёшитакетэй хүч сорихоор сугалаа татлаа. Манай тамирчин жингийнхээ дэлхийн чансааны 6-р байраар эрэмблэгдэн эл тэмцээнд оролцож байгаа юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...