Энэ сарын 13-наас 12 дугаар сарын 13 хүртэл Сингапурт цахим спортын Counter-Strike 2 төрлийн "PGL Major Singapore 2026” тэмцээн явагдана. Энэ жилийн хоёр дахь мэйжор тэмцээнд 32 баг оролцож, аваргын шагнал болох 500 мянган ам.долларын төлөө өрсөлдөх юм. Нийт шагналын сан $1 250 000. Швейцар системээр 3 шат тэмцэлдэж, шилдэг найман баг плей-оффт шалгарна. Хэсгийн тоглолт Каланг дүүрэгт болж, плей-офф тоглолтууд “Singapore Indoor Stadium” цогцолборт болох юм.
Оролцох багууд
3 шат: MOUZ, Aurora Gaming, BetBoom Team, Team Vitality, Team Spirit, Team Falcons ( бүгд Европ), FURIA Esports, Legacy (хоёулаа Америк);
2 шат: FUT Esports, Natus Vincere, 1w Team, Nemiga Gaming, G2 Esports, Astralis (бүгд Европ), MIBR (Америк), The MongolZ (Ази);
1 шат: Ninjas in Pyjamas, HEROIC, Eternal Fire, PARIVISION, FaZe Clan, 100 Thieves (бүгд Европ), Team Liquid, M80, Imperial Esports, 9z Team, DENDELE, Wildcard Gaming (бүгд Америк), BC.Game, FlyQuest, Chinggis Warriors, Lynn Vision Gaming (бүгд Ази).
Зүүн-Өмнөд Азид болж байгаа анхны мэйжор
Үүнээс өмнө цахим спортын мэйжор тэмцээн БНХАУ-ын Шанхайд 2024 онд болж байсан. Харин энэ удаад анхны Зүүн-Өмнөд Ази гэдэг утгаараа газар зүйгээ тэлж байгаа хэрэг болж байна. Сингапурын үзэгчдийн хувьд анх удаа дэлхийн шилдэг багуудыг дэргэдээсээ үзэх боломж боллоо.
Анх удаа Хүрэл медалийн тоглолт
Урьд өмнө мэйжорт хагас шигшээд ялагдсан баг тэмцээнээ орхидог байсан бол энэ удаад финалын өдөр хүрэл медалийн тоглолт хийнэ. Хэдийгээр финалд шалгарч чадаагүй ч хүрэл медаль, 3 дугаар байрны шагналын мөнгөний төлөө тэмцэх болно. Үзэгчид ч гэсэн бас нэгэн өрсөлдөөн үзэх юм.
Сингапурын хууль, багуудын шинэ нэр
Сингапур улс албан ёсны эрхгүй сурталчилгаа, бооцоонд маш хатуу ханддаг. Тиймээс BC.Game, 1win, BetBoom, PARIVISION багууд нэр, лого, стикер гээд бүх зүйлээ солих шаардлага гарлаа. Ингээд GOSH, THE ONE, BB Team, PVISION гэсэн 4 шинэ нэртэй баг гарч ирсэн. Хууль бол хууль. Яах ч арга байхгүй.
Европ тив 18 эрхтэй
“Cologne 2026” тэмцээний дараа Европ тив Америк тивээс нэг эрхийг нь авсан. Ийнхүү энэ тэмцээнд Европ тивээс 18, Америкаас 9, Азиас 5 баг оролцох болж байна. Counter-Strike 2 төрлийн тивүүдийн хүчний харьцааг ил тод харууллаа.
