Гоо бүсгүйн “Miss Universe 2026” тэмцээний финалын шат Пуэрто-Рикогийн нийслэл Сан-Хуанд явагдлаа.
75 дахь удаагийн тэмцээний Тэргүүн миссээр Пуэрто-Рико бүсгүй, 27 настай Женнифер Баррето түрүүлэв.

Түүний араас Доминаканы Мелисса Нуньес, Венесуэл улсын Клара Вегас нар жагслаа.

Айргийн тавд Филиппин, Шинэ Зеландын миссүүд оржээ.

Монгол Улсыг энэ тэмцээнд О.Намуунаа төлөөлөн оролцсон билээ.

Нийт 116 гоо бүсгүй оролцож, даашинз, усны хувцас болон шүүгчдийн асуултад хариулж өрсөлдсөн.

Баррето энэ тэмцээнд тэргүүлсэн 6 дахь пуэрторико төлөөлөгч болсон. Тэрээр сэтгэл зүйн магистр зэрэгтэй, мөн нийгмийн ажлаар магистр хамгаалжээ.

2021 онд АНУ-ын армид хямралт байдлын үед гэр бүлийг хамгаалах тусгай мэргэжилтэнээр алба хаасан. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэж, цэрэг дайчдын гэр бүлтэй ажилладаг байв.



