Цахимаар наадам хийх тухай өөрийн үзэл бодлыг хуваалцсан бичлэг нь өчигдөр цацагдсан даруй дуучин Ука олны шүүмжлэлийг хүртсэн билээ.

Цар тахал эрчимтэй нэмэгдэж, өдөрт 2 мянга гаруй халдвартай хүн бүртгэгдэж, 10 гаруй хүн нас барж буй энэ цаг үед хүмүүс цахим байсан ч хамаагүй наадам хийхийг эрс эсэргүүцэж байна. Гэтэл наадам хийх нь зөв, энэ бол зайлшгүй тэмдэглэх ёстой баяр хэмээн ярьсан нь олон хүний дургүйцлийг хүргэж, үүний дүнд түүний пэйжийг нэг хоногийн дотор гэхэд 10 мянга гаруй хүн "unlike" дарсан байна.




352 мянга байсан түүний дагагчдын тоо яг одоогоор 341 мянга болж багасаад байна.

Мөн сүүлд хийсэн постных нь дийлэнхийг "Angry" буюу ууртай эможи эзэлж байна.