Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцсон билээ. Айлчлалын үеэр талууд ажлын уулзалт хийсэн билээ.
Энэ уулзалтын талаар ОХУ-ын хэвлэлд мэдээлэл гарсаар байна. Оросын “Лента” цахим хуудаст гарсан мэдээллийг орчуулан хүргэж байна.
Илья Таксюр (“Бывший СССР” албаны редактор)
“ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголын Ухнаагийн Хүрэлсүхэд Францын цөмийн эрчим хүчний талаар ярилаа” гэж “Росатом” төрийн өмчит корпорацын Ерөнхий захирал Алексей Лихачев мэдээллээ.
Түүний хэлснээр В.Путин Франц улсаар бага оврын атомын цахилгаан станц бариулах хүсэлтэй улс байхгүй гэдэгт гол анхаарлаа хандуулсан байна. Харин ОХУ-д ийм санал их байгаа гэнэ.
Хоёр Ерөнхийлөгч атомын эрчим хүчний талаар 15-20 минут ярилцсан байна. Лихачев “Ерөнхийлөгч Путин Францын эрчим хүчний салбарын талаар маш сайн агуулгатай, мэдээлэлтэй лекц уншсан. Тэрээр Францад үйлдвэрлэж байгаа цөмийн эрчим хүчний хэмжээ болон одоо барьж байгаа цөмийн цахилгаан станцуудынх нь төрөл, зүйлийг маш тодорхой тайлбарлалаа” гэж мэдээлсэн байна.
Уулзалтад Монголын талаас:
Б.БАТЦЭЦЭГ – УИХ-ын гишүүн, ГХЯ-ны сайд
Ө.ЭНХТҮВШИН – ОХУ дахь Монголын Бүрэн эрхт Элчин сайд
Г.ЗАНДАНШАТАР – Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
Б.ПҮРЭВДОРЖ – УИХ-ын дэд дарга
Ж.БАТ-ЭРДЭНЭ – УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
Б.ТУЛГА – УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга
С.БЯМБАЦОГТ – УИХ-ын гишүүн, БХЯ-ны сайд
Б.ЧОЙЖИЛСУРЭН – УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд
Б.ДЭЛГЭРСАЙХАН – УИХ-ын гишүүн, Зам, тээврийн яамны сайд
Н.БАТСҮМБЭРЭЛ – УИХ-ын гишүүн
А.БЯМБАЖАРГАЛ –Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга
Э.ОДБАЯР – Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх
Т.ЖАНАБАЗАР – ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал
Д.ӨНӨБИЛЭГТ – Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх нар оролцсон билээ.