Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Үүрээр гарч алхахад л тохиодог 6 гайхамшиг


1. Маш гоё анир чимээгүй байдал. Бүр бясалгал хийж болмоор. Шувууд жиргэж, хаа нэг нохой хуцах чимээ гарахаас бусдаар асар их амар амгалан. Ийм үед гарч алхахад оюун бодол цэгцэрч, цаанаасаа л мэдрэмж улам хурцлагддаг. 

2. Цэнгэг гэхэд дэндүү цэнгэг агаараар амьсгалах боломж. Та уушгиа дүүртэл амьсгалаад үз. Зүгээр ч нэг агаар биш бүр цэнгэг, тунгалаг болохыг мэдэрнэ. Өдөржин, шөнөжин амьсгалдаг агаараас нэг л өөр бөгөөд биеийг эрүүлжүүлж буйг мэдэрнэ.

3. Үзэсгэлэнтэй дүр зураглалыг ажих боломж гарна. Бүр амьсгал булаам, харцаа салгамгүй тийм үзэсгэлэнтэй тэнгэрийн хаяаг харж болно. Ийм мөчийг харах нь амьд байгаагаа улам бүр мэдрэх боломжийг олгодог.

4. Өглөөний нартай зэрэгцэж эрч хүчээр биеэ дүүргэх боломж. Эсвэл үүрээр шивэрч буй бороонд хэрэггүй бодлуудаасаа салах. Бүрхэг үүрээр өөрийгөө илүү сонсож, дотоод руугаа өнгийх. Энэ боломж хүмүүс олноороо шуугилдаж эхлэхээс өмнөх тэрхэн үед тохиодог.

5. Хот, орчныг цоо шинэ, өөр өнцгөөс харах боломж. Хүнгүй, дүүрэн машингүй тэр гудамж үүрээр яаж харагддаг гээч? Тэр хөшөө, модод, сандлууд бүгд танд өөр харагдаж, барилга байшингууд илүү тодрон, гоо үзэсгэлэнгээ энэхэн мөчид харуулаад нуучихдаг гэмээр.

6. Шинэ бүтээл, сэдэл, мэдрэмж төрөх агшин. Бүх зүйл боломжтой, бүх зүйл шинэ цаас шиг санагдана. Танд шинэ санаа төрж, удаан зовоож явсан асуудлынхаа учрыг ч олж болно. Шаналж хоносон шөнийн дараа үүрийн гэгээ эдгэрэл хайрладаг. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
5 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
7 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.07.07 202.126.93.59

ankhzaya tag gichii danda soliorn

0 Хариулах


өглөө алхдаг хүн 2021.07.05 192.82.75.4

Өглөө дөнгөж нар мандсаны дараа маскгүй гарч алхах тэр мэдрэмж үнэхээр янзтай. Агаар, тэнгэрийн өнгө, нарны гэрэл, шувуудын чанга цовоо жиргээ зүгээр л өглөө эрт босч гадаа гардаггүй хүмүүс ямар сайхан юм алдаж байгаагаа мэдэхгүй л байна даа

0 Хариулах


Өглөөний хүн 2021.07.02 192.82.66.25

Гол нь санаанд оромгүй зүйл л байж байдаг. Ерөөсөө төсөөлөөгүй үзэгдэл, зураглал, байгаль...

0 Хариулах