UBLife Logo
Newsfeed

"Тасархай" амттай хоол хийж сурахад туслах шилдэг 10 Youtube хуудас

"Тасархай" амттай хоол хийж сурахад туслах шилдэг 10 Youtube хуудас

Гэртээ амархан хэрнээ амттай хоол хийж сурмаар байна уу? Энэ хуудсуудыг дагаж бичлэгүүдийг нь үзэж, хамт хийгээд л байвал та дорхноо сурна.


1. Maangchi - 5.57 сая дагагч / 432 бичлэг 

Солонгос хоол хийж сурах, идэх хүсэлтэй хүн болгоны заавал дагах хуудас юм шүү. Тэрээр бичлэгүүдээрээ алдартай болоод зогсохгүй өөрийн хоолны номыг хүртэл гаргасан. Хоолны газруудад үнэтэй иддэг хоолоо хааяа ч гэсэн залхууралгүй гэртээ хийж идэх аргыг танд зааж өгнө.

2. Pro Home Cooks - 2.55 сая дагагч 

Миний хоол хийхэд суралцаж буй явцад хамгийн их нөлөө болж буй хуудсуудын нэг. Тэр зүгээр хоолоо хийгээд өнгөрөхгүй, бүхнийг тайлбарлаж, амт хэрхэн зохицох, хутга хэрхэн ашиглах гээд бүх зүйл дээр сургалт орж байгаа аятай л заадаг нь хамгийн хэрэгтэй байдаг. Жишээ нь энэ бичлэг дөнгөж хоолонд суралцаж буй хүмүүст их хэрэг болно. Бусад бичлэгийг нь сонирхоод үзээрэй.

3. 매일맛나 delicious day - 2.21 сая дагагч / 165 бичлэг 

Энэ бол миний хамгийн дуртай хуудсуудын нэг. Маш гоё харагддаг олон төрлийн хоолны жорууд энд бий. Илүү дутуу зүйлгүй, зөвхөн хоолоо л хийж байгааг нь харж болно. Дагаад хийхэд асуудалгүй, амар байх болно.

4. Gordon Ramsay - 17.8 сая дагагч / 1057 бичлэг

Мэдээж түүний хуудсыг оруулах нь зүйн хэрэг. Хэдий илүү мэргэжлийн түвшний, хүнд хэцүү жорууд их байдаг ч түүний оруулсан жоруудыг дагаад хийхэд тийм ч бэрх биш. Бас энэ мэт зааварчилсан бичлэг ч оруулдаг.

5. Babish Culinary Universe - 9.14 сая дагагч / 418 бичлэг 

Хүнд хэцүүгээс эхлээд маш амархан төрөл бүрийн жор, бас үзэхэд урамтай, маш чанартай гоё бичлэгтэй энэ сувгийг дагаарай. Кино хийх, хоол хийх гэсэн хоёр хүсэлдээ хөтлөгдсөн залуу аль алийг нь хослуулан бичлэг хийдэг.

6. How To Cook That - 4.72 сая дагагч / 462 бичлэг 

Зөвхөн хоол хэрхэн хийхийг заагаад зогсохгүй интернет дээрх янз бүрийн худал, үнэн хоолны бичлэг үзэж, сэтгэгдлээ бусадтай хуваалцаж, зөвлөгөө мэдээлэл хүргэдэг. 

7. Tasty / Tasty Recipes - 20.5 сая дагагч / 4141 бичлэг 

Хоолны тухай хамгийн баялаг контент бүхий хуудас. Мөн жор оруулдаг хуудас нь тусдаа бий.

8. TheCooknShare - 956 мянган дагагч/ 990 бичлэг 

Долоо хоногт 2 удаа тогтмол бичлэг ордог. Маш олон төрлийн хоолыг амархан, хурдан хийх аргыг зааж өгнө.

9. Joshua Weissman - 4.45 сая дагагч / 299 бичлэг 

Гэртээ хэрхэн маш амттай, өндөр зэрэглэлийн, хүмүүсийн дуртай түгээмэл хоолыг амархан хийх арга зааж өгнө.

10. Nino's Home - 5.91 сая дагагч / 91 бичлэг

 

Хамгийн алдартай амархан жоруудыг бичлэг болгон оруулж, олон дагагчтай болсон тэрээр хоолыг их амархан ойлгомжтой хийдэг учраас дагаж хийхэд асуудал гарахгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.