Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Германы ГХЯ Орос, Хятад улсуудын вакцин нийлүүлэх бодлогыг буруутгав


Холбооны бүгд найрамдах Герман улсын Гадаад хэргийн сайд Хайко Маас БНХАУ болон ОХУ коронавирусийн эсрэг дархлаа тогтоох вакциныг дэлхийн улс орнуудад нийлүүлэхдээ улс төрийн зорилго агуулж байгааг шүүмжиллээ. Германы сайд “COVID-19-тэй тэмцэж буй улс орнуудад Хятад, Орос хоёр идэвхийлэн тусалж, олгож буй вакциныхаа хэмжээг нэмэгдүүлсээр буй боловч цаагуураа өөр зорилго агуулж байна” хэмээн онцолжээ. ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хайко Маас энэ үгээ АНУ-ын Мичиган мужид байрладаг Pfizer компанийн үйлдвэрт зочлохдоо хэлсэн байна.  

“Хятад, Оросын явуулж буй улс төрийн бодлогоос сэргийлэхийн тулд эдгээр улсын үйлдлийг зөвхөн шүүмжлэн хэлэлцээд зогсож болохгүй. Бид улс төрийн бодлогын золиос болж болзошгүй улс орнуудад вакцины өөр хувилбарууд байгааг нотлох учиртай. Вакцины өөр хувилбарууд бидэнд бий, одоо харин тоо хэмжээний хувьд дэлхийн улс орнуудад хүртээмжтэй болгохыг хүсэж байна” гэж Хайко Маас нэмж өгүүлснийг Associated Press эш татлаа. Хэрэв Pfizer олон улс оронд хангалттай хэмжээгээр вакцин олговол Хятад, Орос улсууд вакциныхаа тусламжаар далимдуулан дэлхийд улс төрийн нөлөөгөө тогтоох боломжгүй болно хэмээн Герман улс үзэж байгааг түүний хэлснээс ойлгож болохоор байгаа юм. Энэ мэдэгдлээс өмнө Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын тэргүүн  Жозеп Боррель коронавирусийн халдвар гаарах тусам Хятад, Оросын зүгээс дэлхий дахинд “вакцины дипломат бодлогоо” чангатгаж таарна хэмээн анхааруулж байсан билээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага вакцины гурав дахь тунд уриалахаа хараахан азнаад буй бөгөөд тэр бүү хэл эмч, сувилагч нартаа ч нэгдүгээр тун хийлгэж чадаагүй улс орнуудад вакцины тусламж үзүүлэхээс татгалзах болсныг ОХУ-ын “Коммерсант” сайтад өнөөдөр мэдээлэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
20 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.