Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Япон бол гайхалтай улс гэдгийг батлах 38 зураг


Хар багаасаа, тодруулбал Нарүто үзэж эхэлсэн цагаасаа Япон явахыг мөрөөдөж ирсэн миний хувьд энэ жилийн Олимп тун ч чухал. Болдогсон бол бүр очиж үзнэ гэж байсан ч харамсалтай нь бид бүгдэд гэр гэрээсээ үзэх шаардлага тулгараад байна. Хэдий тэнд очиж чадаагүй ч ямар гайхалтай улс болохыг нь улам мэдэрч, дараа аялах төлөвлөгөөгөө базаавал ямар вэ?


1. Японд автобусны жолооч нар нэг удаа "ажил хаялт" зарлажээ. Гэхдээ тэд ажлаа хаяад хаа нэг газар жагсаагүй бөгөөд үргэлжлүүлэн зорчигчдод үйлчилсээр, гол нь ямар ч хүнээс автобусны мөнгө авахгүй явж байсан байна. Зарим нь мөнгийг минь аваач дээ гээд бараг өөдөөс нь шидээд зугтаж байхад хүртэл жолооч нар ямар нэг төлбөр аваагүй гээд бод доо. Ингэснээр хүмүүс цагтаа очиж ажлаа хийх боломжтой болж, бусдад хүндрэл учруулахгүй байх боломжтой болсон. Гэхдээ автобусны компаниуд түлшний мөнгөөр шатаж, орлогогүй болж байлаа. Ингэж л өөр аргаар буруу зүйлтэй тэмцдэгийг тэд харуулж, хүмүүсийг гайхшруулсан.

2. Тэнд уух зүйлсийн таган дээр брайль үсгээр нэрийг нь бичсэн байдаг. Харааны бэрхшээлтэй иргэдэд энэ нь аливаа асуудлыг хамаагүй хөнгөвчилж өгдөг байна.

3. 2014 оны ДАШТ-ээр Японы фанатууд цэнгэлдэх хүрээлэнгийн хогийг цэвэрлэж, ажилчдад туслаад явж байсныг мартаагүй биз?

4. Ариун цэврийн орохдоо хүүхдээ яах вэ гэж бид бүгд л хэцүүддэг шүү дээ. Японд дийлэнх ариун цэврийн газарт хүүхдийн суудал, хүүхэд хуурайлах өрөө, хэрэгслүүд байдаг. 

5. Японы эмнэлэгт төрсөн бүсгүйчүүд эмнэлгийн хоолны зургийг бусадтай хуваалцсан нь.

6. Тэд байгальд ээлтэй байхыг хичээдэг. Бие зассаны дараа энд гараа угааж, тэр усаа дахин 00-ийн ус болгон ашиглах боломжтой. Хаа сайгүй хэрэгжүүлмээр санаа!

7. Траншейны тагаа хүртэл өнгө үзэмж нэмэх урлагийн бүтээл болгож байна. 

8. Япон сургуулиудад үйлчлэгч байдаггүй болохоор л хүүхдүүд нь цэвэрлээд байдаг юм бол биш. Тэд анги танхим, хонгилоо өөрсдөө цэвэрлэж, багаасаа хичээнгүй, хөдөлмөрч, цэвэрч зан суудаг. 

9. "Би санаандгүйгээр дугуйг чинь мөргөөд, хонхыг нь эвдэлчихлээ. Намайг үнэхээр уучлаарай." Мэдээж тэнд хулгай, осол гээд гаралгүй л яах вэ. Гэхдээ ийм хүмүүс дийлэнхийг нь эзэлдэг. 

10. Хурдны галт тэрэг нь хөдөлж байгаа үгүй нь ч мэдэгдэмгүй тийм тухтай явдаг.

11. Хаясан зүйлээ маргааш нь ирээд хайхад мод түшүүлээд тавьчихсан, нэг ч зүйл дутаагүй хэвэндээ байж байх мөч. 

12. Унаад, гацчихсан эмэгтэйг аврахын тулд бүгд хамтдаа галт тэргийг түлхэж байгаа нь.

13. Борооны ус зайлуулах хэсэгт нь загас ч амьдарч байх шиг, тийм ээ?  

14. 00-д хүндрэх үед бусад хүмүүст сонсогдох болов уу гээд стресстэх шаардлагагүй. Та бүр тэнд нь усны чимээ ч юм уу хөгжим тоглуулж болно.

15. Дүрэм журмыг баримтална гэдэг...

16. 00-д хүн байгаа эсэхийг нь дэлгэцэн дээр харуулж өгч байна. Сууж байхад нь санаандгүй хаалгыг нь татаад нээж байсан хар бараан дурсамж сэдэрчихлээ. Ийм бол сайхан л байна.

17. Аливаа юм яг зурган дээрх шигээ харагдах мөч.

18. Хөргүүртэй шүүгээг үнэгүй ашиглах боломжтой. Ингэснээр авсан зүйл тань хайлчих вий, муудчих вий гэх айдасгүй дэлгүүр хэсэж болно.

19. Галт тэргээ хүлээн, эмх цэгцтэй ороход бэлтгэн зогсоно.

20. Гар утас, эд хэрэгслээ ариутгах алчуур, цаас хаа сайгүй.

21. Буга нь хүртэл эелдэг байх үед.

22. Ажилчид нь нисэхээр хөдөлж буй онгоцны араас даллан, бөхийдөг гэнэ.

23. Ачааг өнгө өнгөөр нь ялгаад тавьчих үед. Ямар ч байсан тэд авч шидлээд байдаггүй нь үнэхээр сайхан. Хүний юмтай болгоомжтой харьцана гэдэг.

24. Торэйюү Цубаса галт тэрэг хөлөө амраангаа аялах боломжийг олгодог.

25. Хэн ч таны машиныг хааж, эсвэл 2 машины зай эзэлж зогсохгүй.

26. Нурж сүйдсэн замыг хэдхэн хоногийн дотор л юу ч болоогүй мэт засаад янзалчихсан байна.

27. Галт тэрэг 20 секунд түрүүлж ирсэнд хүлцэл өчсөн байгаа нь.

28. Японд байдаг тус лифт суудалтай бөгөөд ямар нэгэн гэнэтийн тохиолдолд 00 болгон ашиглаж болно гэнэ. Тэгээд бүр уух цэвэр ус, гэрэл, 00 цаас, үнэртүүлэгч зэрэг зүйлсийг багтааж өгчээ.

29. Ямар хоол идэхээ шийдэж чадахгүй байна уу? Эндээс хараад сонгож болно. Яг жинхэнэ хоол шиг харагддаг үзүүлэнгүүд энд бий. Манайд ч бас хэдэн газар ийм үзүүлэнтэй байдаг ^^

30. Зураг авмаар байвч чадахгүй үед утсаа байрлуулах боломжтой тавцангууд бий.

31. Өглөөний 4 цагт интернет сүлжээ 1 минут тасарсанд хүлцэл өчиж байгаа нь.

32. Цахилгаанд шатанд суурилуулсан энэ зүйлийн гэрэл асаж байвал гадаа бороо орж байна хэмээн анхааруулж буй дохио. Шүхрээ, цуваа мартаад гарах гэж байсан хүнд сануулга болдог, бас л хэрэгтэй эд.

33. Юм бөглөх хэсэгт таны хараанд зориулагдсан сонголттой харааны шилнүүд байрлаж байх болно.

34. Хөргөгчинд хийхэд илүү боломжийн болгож ургуулсан тарвас.

35. Хэнээс ч санаа зовохгүй өөрийнхөөрөө хувцаслах, өөрийгөө харуулах боломж. Стиль нь хараа булаам. Мөн косплей хийдэг залуусын мөрөөдлийн газар шүү дээ. Үндэсний хувцас бол гарцаагүй үзэсгэлэнтэй. 

36. Үзэсгэлэнт байгаль, зочлох газрууд их!

37. Тэд түүх соёлоо хэзээ ч орхиогүй.

38. Тэдний технологийн дэвшил бол гарцаагүй гайхамшиг. Энэ олимпоор жоолоочгүй унаа тамирчдад үйлчлэхээр ажиллаж байгаа тухай болон шинэ автобус, машинуудын тухай сонссон л биз дээ?

39. Бас мэдээж хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэдний хоолны соёл. Амталж үзэх маш олон гайхалтай хоол бий! Нэг л өдөр аялахдаа та ч бас энэ бүхнийг заавал мэдрээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.