Хүний гоо зүйн мэдрэмж харж буй, сонсож буй, мэдэрч буй зүйлсээр дамжин хэв төрхөө олдог. Үргэлжид бороо ордог газрын улс шалбааг туулж, шаварт хутгалдах мэдрэмжийг ойлгох ч өвлийн хүйтэнд цасан шуурганаар өөд уруугүй шуурах ширхгүүдийн өнгийг мэдэхгүй. Энэ утгаараа монголчууд бид эргэх дөрвөн улирлын өнгө, үнэр, амтыг мэдэрдгээрээ азтай улс юм. Энэ жилийн наадам дуусаж намрын урь орсон шиг гуниг төрөх тул, наргүй үүлэрхэг бороотой өдрөөр уншаарай гээд дараах 5 шүлгийг хүргэе.
1. Бороотой өглөө - Г. Аюурзана
Бодлогоширсон цонх нүд шиг нулимсарна.Бороо яахав дээ. Нөгөө л бороо шүү дээ.Босьё доо...Хөнжилдөө гал ноцтолбодлоо гээд, дэргэд чи ирэх биш.
Навчсан шүхэртэй наадаад байх шиг хэрнээНамрын бороо цаанаа л нэг уйтай.Намайг сэрээсэн дээвэр төмрийн нижигнээНамсан намссаар дасал болчих нь гунигтай.
Болиосой доо гэмээр уйлагнанхан зүсэрчБодлоор болдоггүй бороо цонхонд нулимсарна.Сарнайд өргөс ургаагүй бидэн хоёрын зунСайхан зүүд л болохоос, ямар дуртатгал биш.Босьё доо...
2. Борооноор зугтагч - Аттила Илхан
Гараас минь барь үгүй бол уналаа биҮгүй бол одод нэг нэгээр унах ньХэрвээ би яруу найрагч бол намайг чи таних болБорооноос айдгийг минь мэдэх болНүд минь санаанд чинь орволГараас минь барь үгүй бол уналаа биБороо намайг авч одох нь үгүй бол намайгХэрвээ үдэш бол есдүгээр сар бол тэгээд би норсон байвалНамайг чи хараад ойлгоход магадгүй бэрх байх бизШаналсандаа чи минь мэгшин уйлах бизХэрвээ би ганцаараа байвал, алдаж эндсэн байвалГараас минь барь үгүй бол уналаа би./Орчуулагч Д.Мөнхтөр/
3. Б. Баясгалан
Хотын дээрх тэнгэрийг хэн ингэтлээ гомдоочихоодХорин хоног тасралтгүй бороогоор уйлдаг байна ааГуниж дуслуулсан нулимсыг нь алгандаа тосч хөнтөрчихөөдГурван хоног би чинь согтуу юм шиг л алхаллааҮнэ хямдтай гоёлын шаахай бидний гунигийг даасангүйҮүл болоод солонгын тухай үглэж дуулаад ч сонссонгүйНорсон гэзэг, гандмал шүхэр, чихарсан нойтон савлуур лНоднин жилийн тэнэгхэн дурлалын тунгалаг шаналлыг сэдрээнэ дээҮргэлжийн бүүдгэр бүхэнд ингэтлээн адгаж дасчихаадҮүр цайхад нар мандчихсан байвал үхмээр л санагдах байх даа
4. Э.Э. Каммингс
Аз болоход, ямраар ч болов мэдрээгүй,аялж ч үзээгүй газрын минь нам гүмчиний харцанд байдаг. Үл мэдэг дохих чиньнамайг хөшөөж, дэндүү ойрхон учирхүрч болохгүй бүхэн болдог.Гарын хурууд шиг биеэ эвхсэн намайгзэрвэсхэн харах чинь л нээж орхидог.Хавар цаг анхны яргуйгаа дэлбээлүүлэх шигхачин урнаар, нууцлаг гэгч нь чи намайгдэлбээ, дэлбээгээр минь нээдэг.Чи л намайг хумьж атгахыг хүсвэлэнэ л цэцгэн зүрхэнд их цасанэмзэг, алгуурхнаар буух нь төсөөлөгдөх шигцэвэр ариунаар, гэнэтийн сайхнаарэнэ бие минь, амьдрал минь төгсөнө.Энэ ертөнцөөс хүмүүний ойлгож мэдэх юу чэгшин зуурын эрхшээл, хүчтэй чинь эгнэхгүй.тэр л хүчний өнгө бүрт нь би автаж,амьсгалах бүртээ өнө мөнх хийгээдэнүүхэндээ үхлийг таньж явна. (Чиний энэ, нэг хаагдаж, нэг нээгддэг зүйлчухам юу болохыг би мэдэхгүй. Гэхдээхарцны чинь дуу бүх сарнайн дуунаас хүчтэй гэдгийгхаанаасаа ч юм бэ, ойлгоод байна.)Хэн ч, бүр бороо ч,чинийх шиг жижигхэн гаргүй.
/Орчуулагч: Г. Лхагвадулам/
5. Ертөнц даяар гунигтай - Д. Баттогтох
Юм бүхэн гунигтайЮүдэн малгайтай цувны минь хормой хийсэх нь гунигтайХэзээ ч дахин уулзахгүй байж мэдэхХэн нэгэн андаасаа салж одох минь гунигтайХэсэг хэсэгхэн үүлний сүүдэр гэрийг минь дайрч өнгөрсөөрХэзээ хойно мартсан юм шиг бороо орох гунигтайЦэцэг ч гунигтайЦэцгийн хөлөнд ассан өвсний гэгээ ч гунигтайЧулуу ч гунигтайЧулуу дэрлэж унасан цэцгийн дэлбээ ч гунигтайЧухамдаа сэтгэл минь гунигтайИжий минь хийж өгсөн дээлний өнгө элж хуучрах нь гунигтайИх л дотно санагдах найзын минь нэр санаанд бүдгэрэх нь гунигтайСалхи ч гунигтайСалхинд дэрвэх өрхний чимээ ч гунигтай Үүлс ч гунигтайҮүлэн завсраар сиймэх гэгээ ч гунигтай Үнэндээ сэтгэл минь гунигтай.