Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Дурлах үед "жинхэнээсээ" биед гардаг 15 өөрчлөлт


Гэдсэн дотор эрвээхий эргэлдэж, зүрх хүчтэйгээр цохилох зэргээр танд гарч байсан өөрчлөлтүүдийг та санаж байна уу? Энэ бол бидэнд хамгийн түгээмэл мэдрэгддэг шинжүүд. Дурлаж, хайрлах үед биед яг ямар өөрчлөлтүүд ордог тухай сонирхуулж байна.


1. Нэг ёсондоо мансууруулах бодист автсан мэт болдог.

2010 онд Ратгерс Их сургуулийн судлаачдын хийсэн нэгэн судалгаа байдаг. Түүнд дурдахдаа дурлах нь мансууруулах бодист донтсон хүнийхтэй ижил байдлаар тархи, биед нөлөөлдөг бөгөөд хүний тархи допамин, окситоцин, адреналин, васопрессин зэргийг ялгаруулдаг байна. Мөн мансууруулах бодис хэрэглэх тусам донтдог шиг та дурласан хүнтэйгээ цуг байх тусмаа улам дасаж, донтож, салж чадахгүй болдог байна.

2. Мөн яг л согтсон мэт...

Нэлээн хэдэн хундага дарс уухад таны айдас, санаа зовнил, бусад бүхнийг ойлгох чадвар буурч, илүү түрэмгий, эрч хүчтэй болдогтой адил хайрын гормон "окситоцин" ч мөн таны биед тийм өөрчлөлтийг авчирдаг хэмээн Бирмингемийн Их сургуулийнхан тогтоожээ. 

3. Таны хацар улайж, алга хөлөрч, зүрх дэлсэнэ.

Уулзаж, тааралдахын өмнө, зургийг нь харахад, болзоонд явах үед таны гарын алга хөлөрч, хамаг бие хөшсөн мэт болдог уу? Мөн илүү их санаа зовнилд автаж, бүх юм хурдан өнгөрч байгаа мэт болдог. Энэ бол адреналин болон норпинфрины нөлөө болохыг профессор Кат ван Кирк хэлжээ. 

4. Нүдний хүүхэн хараа томордог.

Хэн нэгэнд татагдаж, түүнийгээ харахад, уулзах үед мэдрэлийн системд тэрхүү мэдрэмж, догдлол ихээр нөлөөлж. аажимдаа нүдний хүүхэн хараа тэр мөчид томордог болохыг Кат ван Кирк онцолсон байна.

5. Таны бие бага зэрэг гэлтгүй өвдөж мэднэ.

Хоолны дуршил алга болох, дотор муухайрч, толгой эргэх зэрэг зүйл тохиолдох нь хэвийн үзэгдэл. Энэ нь таныг үнэхээр тэр хүнд сайн болсны баталгаа болдог. Маш олон гэрлэж буй хосууд хурим хийж байх үедээ юм идэж огт чаддаггүй нь ч мөн үүнтэй холбоотой гэнэ.

6. Та супер хүч чадалтай болж ч магадгүй.

Хүүхдүүд нь гацсан машиныг өргөх чадалтай болж байсан аав ээжүүдийн тухай өмнө нь сонсож байсан уу? Энэ үнэхээр худлаа, галзуу сонсогдож байж мэдэх ч айдас болон хайрын нийлэмж хүнийг гэнэтийн асар их хүч чадалтай болгодог гэнэ. Үүнийг зөвхөн эцэг эхүүд ч биш дурлаж хайрласан хүн болгон хийх боломжтой. "Таны хайр дурлалаас мэдэрсэн окситоцин гэнэтийн мөчид биеийн чадамж, хүнд хэцүү зүйлийг тэсвэрлэх чадварыг огцом нэмэгдүүлэх чадалтай" хэмээн мэргэжилтэн хэлж байна.

7. Хичээгээд ч харцаа холдуулж чадахгүй.

Хайрлаж дурласан хүнийхээ зургийг бид яагаад хадгалдаг вэ? Заримдаа бүр утасныхаа дэлгэц дээр ч тавьдаг. Тэр хүнийхээ царайг харах хүсэл тэмүүлэл нь тархинд үүсч буй допамин гэх бодисын нөлөө юм. "Энэ бол кокаин хэрэглэх үед тархинд нөлөөлдөгтэй яг ижил хүсэл тэмүүллийн мэдрэмжийг төрүүлнэ гэсэн үг."

8. Таны хоолойн өнгө үнэхээр илүү нарийн, өндөр, чанга болно.

Та өөр нэгэн төрлийн өөрчлөлтийг мэдэрч магадгүй нь хоолойн өнгө өөрчлөгдөх юм. 2011 онд "Journal of Evolutionary Psychology" сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаагаар эмэгтэйчүүд татагддаг хүмүүсийнхээ дэргэд илүү нарийхан, зөөлөн хоолойгоор ярих хандлагатай байдгийг нотолжээ. 

9. Таны зүрхийг жинхэнээсээ шархлуулж чадна.

Шархалсан зүрхнээс болж үхэж болно гэдгийг Америкийн Зүрхний Нийгэмлэг нотолсон байдаг. Хамгийн эрүүл, чийрэг бие бялдартай хүн хүртэл гэнэтийн стресстэй, сэтгэл хөдлөлтэй мэдрэмжээс болж хямарч, бүр хүнд байдалд очиж болдог. Үүнд салалт, хайртай хүний үхэл, хууралт зэрэг багтаж болно. Энэ нь зүрхний шигдээстэй адил байх бөгөөд амьсгалахад бэрх болгож, цээжинд өвдөлт мэдрүүлдэг байна.

10. Бэлгийн дур хүсэл, сэрэл мэдрэмж хамгийн дээд түвшинд хүрнэ.

Тэр тусмаа харилцааны эхэн хэсэгт дээд цэгтээ хүрдэг гэнэ. Онтариогийн их сургуулийн нэгэн судалгаанд 170 эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг оролцуулсан бөгөөд тэдний сэрэл мэдрэмж, дур хүслийн өдөөлт хэр их байгаа дээр судалгаа явуулсан байна. Олон сар өнгөрөхөд эрчүүдийнх харьцангуй тогтвортой, харин эмэгтэйчүүдийн дур хүсэл дунджаар 0.2 хувиар буурдаг болохыг эндээс тогтоожээ.

11. Жин нэмэх хандлагатай.

Аз жаргалтай харилцаанд байхдаа хүмүүс жин нэмэх хандлагатай байдаг тухай та сонсож байсан уу? 2012 онд "Journal of Obesity" сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаагаар гэрлэх, урт хугацааны үерхэлд байхдаа хүмүүс жин нэмдэг тухай бичжээ. Дурласан, хайрлагдсан хүмүүс илчлэг өндөртэй, сахарын хэмжээ их хоол хүнс хэрэглэх нь их байдаг. 

12. Эрэгтэй хүмүүсийн яс илүү бэхжих хандлагатай байдаг.

UCLA-ийн нэгэн судалгаагаар 25 наснаас хойш тогтвортой, байнгын харилцаанд байсан, гэрлэсэн хүмүүс илүү бат бөх ястай байдаг тухай нотолжээ. Гэхдээ зүгээр л нэг гэрлээд тийм болдог зүйл биш гэнэ. Таны гэрлэсэн, хайрласан эмэгтэй таныг дэмждэг, хайрладаг, анхаардаг байх тусам танд сайн бөгөөд эсрэгээрээ бол яс бэхжих тал дээр асуудалтай байх болно.

13. Унтахад бэрх болно.

Нойр хулжиж, олон бодолд автан нойргүй хонох нь элбэг. Хайртай хүнээ бодоход тайван байдал алдагдаж, төвлөрөхөд бэрх болгодог. Хайртай хүнтэйгээ уулзахад эрч хүчээр дүүрэх бөгөөд холдож, гэр гэртээ харьсан ч бодол, догдлол таныг сэргэг байлгасаар байдаг.

14. Бүтээлч байдлыг өдөөдөг.

Сэтгэл гутрал, стресс, шархлал дунд байхдаа олон алдартай хүн алдартай бүтээлээ туурвисан байдагтай адил асар их хайр, догдлол дунд таны бүтээлч байдал мөн гэрэлтэж, нэмэгддэг гэнэ. 

15. Ноцтой өвдөлт, өвчнийг анагааж чадна.

Дур хүсэл дүүрэн, аз жаргалтай харилцаа, хайр дурлал яг л эм шиг үйлчилдэг байна. 2010 онд хийсэн Стэнфордын их сургуулийн судалгаагаар хайр дурлал өвчин намдаагч шиг үйлчилдэг болохыг тогтоожээ. Хайр бидэнд хүч чадал, аз жаргал, догдлол бэлэглэдэг учир өвдөлт, өвчний үед хүчтэй байж, сөрж зогсоход, сатаарахад тусалдаг гэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
4 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
5 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
7
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.