Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цаг уурын өөрчлөлтийн улмаас дэлхий даяар үер усны аюул нүүрлээд байна


Англи, Энэтхэг, Хятад, Германаас авахуулаад АНУ-ын зарим мужуудад богино хугацаанд их хэмжээний аадар бороо цутгасны улмаас үер усны аюул нүүрлэн олон мянган хүн орох орон, амь насаа алдаад байна. Түүнчлэн Арабын элсэн цөл Оманы газар нутагт хоёр жилд буудаг хур тунадас хоёрхон хоногийн дотор орсон нь өмнө нь огт тохиож байгаагүй болохыг цаг уур судлаачид анхааруулжээ.

Энэхүү дэлхий даяар нүүрлээд буй байгалийн гамшигт үзэгдэл нь цаг уурын дулааралтай холбоотой болохыг мэргэжилтнүүд тэмдэглэж, холбогдох албаны хүмүүсийг яаралтай арга хэмжээ авахыг шахамдуулж байна. Дулаан уур амьсгал нь их хэмжээний чийгшлийг ялгаруулж, тэр нь эргээд хур тунадас болон буудаг ажээ. Дэлхийн дулаарал газар нутгийн уур амьсгалын онцлогоос шалтгаалан хүчтэй аадар бороо, халуун агаар, ган гачиг болон гал түймрийн аюулаар илэрч байна. 

Түүнчлэн энэхүү үзэгдлийг хэн ч тааварлаагүйн улмаас хохирлын хэмжээ харьцангуй их байгааг Washington Post сайт мэдээлжээ. Лондонгийн их сургуулийн гамшгийн аюулаас хамгаалах ухааны профессор Илан Келман "Нөхцөл байдлыг тааварлах аргагүй тул бид бүхэн болзошгүй гамшгийн аюулд бие сэтгэлээ бэлтгэн, мөнгө санхүүгийн байдлаа ч зөв зохистой төлөвлөх хэрэгтэй" гэжээ. 

Одоогийн байдлаар Хятадын Жэнжоу хотод үерийн улмаас гурван сая гаруй хүн орох орон, эд хөрөнгөөрөө хохирч 33 хүн амь насаа алдсан ба өнгөрөгч долоо хоногт баруун Герман болон Европын ихэнх нутагт ширүүн бороо орсноор хот тосгод усанд автаж, 200 гаруй хүн амь насаа алджээ. 

Ирэх долоо хоногт эрдэмтэн судлаачид 195 улсын засгийн газрын төлөөлөгчидтэй хуралдан эл асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Түүнчлэн Засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөлөөс (IPCC) дэлхийн дулааралтай холбоотой нэгдсэн тайланг бэлтгэж байгаа бөгөөд энэ нь дэлхийн хүмүүст "сэрүүлэг" болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 


Эх сурвалж: The Washington Post

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
2
3 өдрийн өмнө
Фото: Далай лам Монголын мөргөлчдөд ном айлдлаа
3
2024.04.19
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.