Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Найман олимпод оролцсон 46 настай гимнастикч дэвжээгээ хүндэтгэлийн алга ташилтаар орхилоо


Нийт 8 олимпод ганц ч завсарлага авахгүй оролцсон Оксана Чусовитина Токио 2020 олимпод сүүлийн үзүүлбэрээ үзүүлж, үзэгчидтэй салах ёс гүйцэтгэлээ.

Узбекистаныг төлөөлөн оролцож, хоёр удаа медальт байр эзэлж байсан тэрээр одоо 46 настай юм. 

Түүний анхны олимп 1992 оны Барселоны олимп байсан юм. Тэр жил Зөвлөлт холбоод улсыг төлөөлөн орж байсан бөгөөд багаараа алтан медаль хүртсэн бол 2008 оны Бээжингийн олимпод Германыг төлөөлөн оролцож, мөнгөн медаль хүртсэн.

"Эмэгтэйчүүдийн заавал мэдэх ёстой нэг зүйл бол чи эхнэр байж болно, чи охин эсвэл ээж байж болно. Гэхдээ чи бас олимпын тамирчин, олимпын медальт тамирчин байж болно. Бүх зүйл боломжтой. Бас нас бол зүгээр л тоо юм шүү" хэмээн тэр ярилцлагадаа дурдсан байна.

Олимпын албан ёсны сайт түүний олимпод оролцож байсан бүх бичлэгийг нийлүүлэн оруулсан бөгөөд тусгай нийтлэл хүртэл бичиж гаргажээ.

Олимпод анх удаа оролцохдоо тэр 17 настай байсан.

2004 оны Афины олимп:

2008 оны Бээжингийн олимп:

Тэр үед авсан мөнгөн медальтайгаа авахуулсан зураг:

Лондон 2012 олимп:

Рио 2016 олимп:

Мөн Токио 2020, түүний оролцож буй сүүлийн олимп:

Тэр түүх бүтээж, маш олон хүнд юу ч боломжтой гэдгийг харуулж чадлаа. Үзэгчид баярын нулимстайгаар түүнийг үдсэн бөгөөд дасгалжуулагчаа тэврэн уйлсан мөч нь олон хүний зүрхийг уяраалаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
2
17 цагийн өмнө
Д.Цолмон Азийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ
3
Өчигдөр
Чөлөөт бөх: Чамизогийн барилдааныг шүүсэн шүүгчдийг шийтгэлээ
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.