Өнөөдөр /2021.08.02/ Төв талбайн баруун талд буюу "Гутлын 22" хэсэгт байрлах "Өглөөний гудамж" нээлтээ хийлээ. Өглөөний 06:00 цагт үүдээ нээх энэхүү "эртэч" гудамжинд бид юу юуг хийж болно гээч?
#1 Хамгийн амттай өглөөний цайг таашаах боломж
Зуны дулаахан өглөө өглөөний цайгаа гадаа саравчинд суун таашааж, амтат кофе цайгаар даруулбал ямар вэ? Өглөөний цайгаа хайртай дотны хүмүүстэйгээ хамт барихад хамгийн сайхан дурсамж болох болно. "Өглөөний гудамж"-д байрлах ресторан, кофе шопуудын өглөөний цэстэй заавал танилцаарай.



#2 Өглөө эрт ном уншин, цэцэг боолгонгоо, кофе уух газар зөвхөн энд!
"Өглөөний гудамж"-аас "Book&Art" кафег онцлууштай. Өглөө эрт хэн нэгэнд бэлэг боолгох, ном авах хэрэгцээ гардаг бол хотын хамгийн эртэч номын дэлгүүр энд байрлана. Мөн өглөөний цагаар ном уншин, уран зураг цэцэгсээр нүдээ баясган, кофегоо уун тухалж ч болох юм.


#3 Хотын хамгийн үзэсгэлэнтэй гудамж
Яг одоогоор хотын хамгийн өнгөлөг, зураг даран дурсамжаа мөнхлөхөд хамгийн тохиромжтой газар яах аргагүй "Өглөөний гудамж" болоод байна. Хаанаасаа ч "хөөрхөн" харагдаж байгаа биз?



#4 Хамгийн гол нь - өглөө эрт нээх "бүхэл бүтэн" гудамж!
Номын дэлгүүр, үсчин гоо сайхан, ресторан, кофе шоп нээхийг хүлээдэг цаг өнгөрчээ. Өглөөний гудамжинд байрлалтай 12 үйлчилгээний газар бүгд 6 цагт нээх болно. Нэг нь хаалттай байлаа ч, бидэнд бүхэл бүтэн гудамж байна.


#5 Хэний ч тааварламгүй сонирхолтой арга хэмжээ
Өглөөний гудамжинд амьд хөгжим тоглож, намуухан төгөлдөр хуур ч сонстох вий! Хажууханд нь гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэж, наахнаас нь уран зураг, бүх төрлийн урлагийн бүтээлүүдийг ч харах боломжтой.
Даваа гарагт бясалгал, иог, өглөөний дасгал, бизнес уулзалтууд,
Лхагва гарагт эрүүл хооллолтын сургалтууд, эрүүл мэндийн үзлэг,
Баасан гарагт кофе, канваны сургалт, фото болон уран зургийн үзэсгэлэнг зохион байгуулна.

Өнөөдөр биднийг зочлоход залуу гэрэл зурагчин Л.Мягмарцэрэнгийн анхны гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэж байлаа. Тэрээр 3 жилийн хугацаанд Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Завхан зэрэг аймгуудаар аялан, байгалийн үзэсгэлэнг дурандаа буулгасан байв.

Мөн зураач, хүүхэлдэй урлаач Ч.Солонго "Mother" соло үзэсгэлэнгээ зөвхөн өнөөдөр "Өглөөний гудамж"-д дэлгэсэн байлаа. Эл бүтээлүүдийн илэрхийлэмж нь амьд байгаль, түүнийг дотооддоо мэдэрч амьд чигт нь үлдээгээсэй гэх хүслээс эхтэй гэдгийг тэрээр онцолсон юм.
#6 Хурдны хязгааргүй үнэгүй интернэт
Өндөр хурдны интернэтийн үйлчилгээг цагийн хязгаартайгаар үнэ төлбөргүй энд ашиглах боломжтой. Өглөө эрт тухлангаа ажил, хичээлээ амжуулах нь ээ!
"Өглөөний гудамж"-д үйл ажиллагаа явуулж байгаа газруудын мэдээллийг эндээс аваарай.




