UBLife Logo
Newsfeed

Оюутан, оюуны өмч бүтээгч бүр "Esan Edu" платформыг ашиглах 5 ШАЛТГААН

Г.Сүрэн
Г.Сүрэн
Оюутан, оюуны өмч бүтээгч бүр "Esan Edu" платформыг ашиглах 5 ШАЛТГААН

Сурч боловсрох, боловсрол эзэмшихэд эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичих, ном бүтээл уншин танилцах зайлшгүй шаардлага бий болдог. Оюутан танд чанарын шаардлага хангасан бүтээл туурвин, бусдын оюуны бүтээлийг хүндэтгэн зүй ёсоор эш татаж, эрдэмтэн мэргэдийн үнэт бүтээлүүдээс суралцахад "Esan Edu" платформ туслах болно. Харин оюуны өмч бүтээгч танд бүтээлээ албан ёсны эрхтэйгээр бусдад түгээхэд ч уг платформ нээлттэй. Яагаад заавал "Esan Edu" гээч? 

#1 Монголын цор ганц "Хуулбар" шалгуур - Оюуны өмчийг хүндэтгэнэ 

Судалгаа, бие даалт, эрдмийн ажил бичихэд "Хэн нэгнээс хуулбарласан байх вий" гэх айдас байнга тулгардаг. Харин "Esan Edu"-ийн хуулбар шалгуураар шалгахад нэгдсэн сангийн эх сурвалжуудтай харьцуулж, давхардлыг таны өмнөөс тооцоолчих болно. Мөн албан ёсны эрхтэйгээр эш татаж, бүтээлдээ дурдаж ч болно. 

#2 Монголын хамгийн том цахим бүтээлийн сан + 8 их сургуулийн оюуны бүтээлүүд

Тус платформд ном, сонин, сэтгүүл, статистикийн судалгаа, эрдмийн ажлууд зэрэг 27,000 контент байршиж байна. МУИС, ХААИС, ХИС, МҮИС, ИЗОУИС, GMIT зэрэг дотоодын 13 их сургуулийн нэгдсэн сангийн бүтээлүүд уг санд нэгдээд байна. 

"Монгол Улсын хэмжээнд оюуны бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр нэгтгэж байгаа нь энэ төслийн онцлог. Оюуны бүтээл нь нийгмийн эргэлтэд орсноор оюуны өмчийн хамгаалалт сайжирч, зохиогч эрдэмтэд, бүтээгчдийн эрх хангагдана. Шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан эх сурвалжууд нийгэмд үнэн зөвөөр түгэх болно" 

ХИС-ийн Маркетингийн албаны дарга Б.Наранзаяа 

#3 Олон улсын стандарт бүхий ухаалаг хайлт 

Өмнө нь бид зөвхөн гарчиг, тайлбараас нь ном бүтээлийг хайдаг байсан бол одоо ном бүтээл доторх агуулгаас хайх бүрэн боломжтой боллоо. Тус компаний хөгжүүлсэн "тэмдэг таних технологи" нь контентийг агуулгаар нь таниулан системд оруулах юм. Системийг ашиглагч, хөгжүүлэгчид контентийг хуулбарлах ямар ч боломжгүй ухаалаг платформ гэдгийг онцлууштай. 

"EDRLab-ийн DRM системийг Европын холбооны бүх сургуулиуд, АНУ-ын ихэнх ахлах сургуулиуд, БНХАУ-ын Шанхай болон Бээжингийн Их сургуулиуд ашигладаг. Бид сүүлийн 4 жил хиймэл оюун ухаанд суурилан системээ хөгжүүлж байна. Нийтээрээ ашиглаж эхэлснээр чанартай, сайн, сэдэв давхцаагүй эрдмийн ажлууд бичигдэж эхэлнэ"- Степпе Линк ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Бауырбек

#4 Оюуны өмч бүтээгч, бүтээлийн хэрэглэгч хэн бүхэнд ашигтай

Тухайн бүтээл нь системд байршсанаар бүтээлийн хүртээмжтэй хэрэглээнээс хамааран оюуны өмчийн бүтээгч нар нэмэлт орлого олох боломжтой. Ингэснээр бүтээгч, хэрэглэгч хэн хэнд нь бүрэн ашигтай юм.  

"Ухаалаг систем нь боловсролын ямар ч шатанд оюуны хулгайг алга болгох, оюуны бүтээлийг дээдлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна. Цаашдаа бид зөвхөн дотооддоо биш олон улсын их дээд сургуулиудтай хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Монгол бүтээл олон улсын зах зээлд гарах, олон улсын бүтээлээс монгол залуус уншиж суралцах боломжтой болно. Боловсролын салбарт дэд бүтцийг бүтээх зорьж байна." 

Степпе Линк Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мөнхтүвшин

#5 Бүтээлээ аудио хэлбэрт шилжүүлэх ухаалаг систем - Хөрвүүлэх технологи (OCR)

Esan Edu-ээр та байршсан бүх бүтээлээс сонгон, дурын бүтээлээ хиймэл оюун ухааны тусламжтайгаар аудио хэлбэрээр сонсох боломжтой. Ямар ч бүтээлийг уншихаас гадна, хэзээ ч хаанаас ч хандан сонсоод явж ч болох нь ээ! 

Яг одоо "Esan Edu"-д нэгдэхийг хүсвэл ЭНД даран нэвтрээрэй. 

"Esan Edu" - Боловсролын платформын танилцуулга үзэх: 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.