Энэ сард Монголд болсон эерэг, гэрэл гэгээтэй үйл явдлыг тоймлон хүргэж байна. Бид уг мэдээллүүдийг Монцамэ агентлагаас эх сурвалж болгон авлаа.
1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагчид био хог хаягдал ашиглаж, дулаан гаргах чадвартай “Эко шахмал түлш” болон “Халгайн ханд” бүхий хортон шавьж устгах бодис бүтээжээ. “Эко шахмал түлш” нь модны үртэс, навч, хаягдал цаас, малын өтөг бууц зэрэг байгальд ээлтэй бүтээгдэхүүн төдийгүй агаарын бохирдлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулахуйц санаачилга болсон байна.
2. Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт иргэд өөрөө жолооны үнэмлэхээ хэвлэн авах боломжтой киоск машинтай боллоо.

3. Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр дулааны асуудлаа шийджээ.

4. Завхан аймгийн шинэ театр ашиглалтад орж, "Мөнхөд гэрэлтэх диваажин" бүжгэн жүжгийн нээлт болов.

5. Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатар чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ёсоор эхлүүлжээ.

6. 1960 оноос хойш ашиглагдаж буй Мөрөн сумын хогийн цэгийг ландфилл аргаар дарж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүлсэн байна.

7. Монголын говийн хуурай, эрс тэс уур амьсгалтай бүс нутагт усан үзэм болон бусад жимс жимсгэнийг тариалж байна. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Хүлэмжийн цогцолбор аж ахуйн парк”-т ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгссөн Болдсайханы Тэгшжаргал, Эрдэнэбилэгийн Эрхбаяр нар тариалжээ.
8. Сүхбаатар аймгийн Сүхбаатар соёл амралтын хүрээлэнгийн хамгаалах зурвасын дагуу "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2000 метр газарт сүүлийн хоёр жилийн хугацаанд 20 мянга гаруй мод тарьжээ. Уг ажилд аймгийн БОГ-аас хяналт, мониторинг хийж ургалтын явцыг 93.4-97.2 хувьтай буюу сайн гэж дүгнэжээ.

9. Сэлэнгэ аймгийн Сант сум дахь Баян-Уулын үерийн хамгаалалтын даланг засварлаж, Ивэн голын боомтыг сэргээн хөв цөөрөм байгуулсан байна. Уг хөв цөөрөм нь сум орон нутгийн хөгжилд түшиц болохуйц хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил болж чадсан байна. Учир нь тус даланг сэргээснээр аялал жуулчлал /өвлийн аялал жуулчлал/, загас үржүүлэг, загасчлалыг хөгжүүлэх, мал аж ахуй, төмс, хүнсний ногоо тариаланчдын усны хэрэгцээг бүрэн хангах, үерээс хамгаалах зэрэг үр дүнтэй учраас сум орон нутгийн иргэдэд үр өгөөжөө өгөх юм.

10. “Цэцэрлэг сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих” төслийн хүрээнд Архангай аймагт хүүхдийн хараа шалгах сургалтыг зохион байгууллаа. Төслийн хүрээнд цэцэрлэг, сургуулиудад харааны үзлэгийн багц, "Туяа ба шидэт зүлэг" ном, симуляци шил, нүдний эмч, эрүүл мэндийн байгууллагад нүдний үзлэгийн багаж, тоног төхөөрөмжийг хандивласан байна.















