UBLife Logo
Newsfeed

"УНАГИ" буюу угтах аюулд сэрэмжтэй байх ЯПОН УХААН

Г.Сүрэн
Г.Сүрэн
"УНАГИ" буюу угтах аюулд сэрэмжтэй байх ЯПОН УХААН

Японы эртний тулааны урлагт цаг үргэлж анхаарал сэрэмжтэй байж, угтан ирэх аюулд бэлтгэлтэй байх ухааныг "Заншин" (残心) хэмээнэ. Телевизийн олон ангит "Найзууд" цувралд "Унаги" хэмээн өөр үгээр хэлэгддэг ч үзэл санаа нь ижил юм. "Заншин" нь тулааны бүхий л урлагт орших бөгөөд "оюун санаагаа сэргэг байлгах", "бие сэтгэлээ чагнах ухаан" хэмээх утгатай. Бие сэтгэлээ нэгэн чигт төвлөрүүлж, аливаа үйлийг хийхээс өмнө, хийж байхдаа, хийж дууссаны дараа ч анхаарлаа үл алдахад төвлөрнө. Өөрийн бие, оюун санаа болоод хүрээлэн буй орчиндоо бүрэн төвлөрснөөр ирээдүйг урьтан таамаглаж, одоо цагийг бүрэн ухамсарлах юм. 

"Заншин" (эсвэл "Унаги")-г амьдралдаа ашиглах нь:

Гүн ухааны үүднээс аливаа юмс үзэгдэл бүхэн өөр бусад юмс үзэгдлийн үр дүн, нөлөө байдаг. Яг л аль нэг анхдагч төлөв байдалд гарсан өчүүхэн өөрчлөлт нь явцдаа том өрнөлд хүргэдэг гэх хаосын онол буюу "эрвээхэй эффект" (butterfly effect) шиг. "Эрвээхэй далавчаа дэвэхэд ертөнцийн нөгөө зүгт хуй салхи дэгддэг" гэх энгийн эшлэлээр уг онолыг ойлгож болох юм. 

"Заншин"-ыг зөвхөн тулааны урлагт бус өдөр тутмын амьдралдаа ашиглаж, илүү амгалан байж, зорилгоо гүйцэлдүүлж, сэргэг ухааныг цогцлоож, сэтгэл хөдлөлөөс өөрийгөө чөлөөлөхөд зориулж болох юм. Үүний тулд дараах алхмуудыг дагаарай.

- Бясалгалаар хичээллэх, анхаарлаа бүрэн төвлөрүүлэхэд суралцах

- Гадаад орчин, сошиал хэрэглээнээс аль болох холдох

- Сэтгэл хөдлөлөө үл үгүйсгэн, шууд хүлээн авч, ойлгохыг хичээх

- Өөрийн тань зорилгод үл нийцсэн зүйлсээс зоригтойгоор холдон явах

- Бие сэтгэлээ эрүүл байлгаж, оюун ухаанаа сэргэг цовоо байлгахад анхаарах гэх мэт. 

Эх сурвалж: zenlightenment.net

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.