Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дроноор авсан 2021 оны шилдэг 8 ГЭРЭЛ ЗУРАГ


Олон улсын гэрэл зургийн "Drone Awards 2021" наадмын ялагчид тодорч, шилдэг гэрэл зургуудыг зарлалаа. Нийт 8 төрөлд 102 орны гэрэл зурагчдын бүтээл ирснээс дараах бүтээлүүд шилдгээр шалгарчээ. Гэрэл зургуудыг зурагчдын тайлбарын хамт хүргэж байна. 

Оны шилдэг дроне гэрэл зураг: 

Терже Колаас, "Ягаан хөлт галуун сүргийн нүүдэл"

Гэрэл зурагт Норвегийн төвд нүүдэллэн яваа ягаан хөлт галуун сүргийг дүрсэллээ. Талбай тэр чигтээ цасанд дарагдсан нь шувууд нэг бүрийн хөдөлгөөнийг тодруулна. Цаг уурын дулаарлын улмаас газар нутаг эрт цас мөсөнд дарагдаж, шувууд цагаасаа эрт нүүдэллэхэд хүрч байна. 

"Зэлүүд байгаль" төрлийн ялагч:

Касим Аль Фарси, "Ахин адал явдлын зүг"

Эх газарт өндгөө шахсан яст мэлхий далай өөд харьж явна.

"Хот" төрлийн ялагч: 

Сергей Полетаев, "Хот ба өвлийн харьцуулал"

ОХУ-ын Москва хотод байрлах эл цамхаг нь 500 жилийн настай. Түүний ар талд үйлдвэрийн утаа суунаглах нь хачин жигтэй мэдрэмж төрүүлнэ.   

"Спорт" төрлийн ялагч:

Фил Де Гланвилл, "Солонгын төгсгөл дэх алт"

Солонгон гялбааны дараа алт харах шиг л болсон...

"Хүмүүс" төрлийн ялагч:

Трунг Фам Хюи, "Мангровын ойн загасчлал" 

Вьетнамын Хүэ мужид өвлийн цагаар модод нүцгэрч, хүний судас адил харагдана. 

"Байгаль" төрлийн ялагч: 

Мартин Санчес, "Од эрхсийн гадна"

Исландад болсон галт уулын дэлбэрэлтийн дараахан...

"Абстракт" төрлийн ялагч:

Георге Попа, "Бохирдсон нуур"

Трансильвани дахь Апусени нуурын ойролцоо уул уурхай олборлолт явагдах болсны улмаас ихээхэн бохирдсоор байна. 

"Хурим" төрлийн ялагч: 

Мэтью Орижинэл, "Хамтдаа хязгаар руу"

Италийн Тусканд хуримлаж буй хос. Зуны сүүлийн нар шингэж буй... 

 "Drone Awards 2021"  бүх ялагчдын гэрэл зургийг эндээс үзээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
10 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.