Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Яах вэ | Хэтэрхий их санаад байвал яах вэ?


Ахин хэзээ ч уулзахгүй, уулзах боломжгүй, хол байгаа хэн нэгнийг санах мэдрэмж үнэхээр хэцүү. Хэтэрхий их санах мэдрэмж өдөр тутмын амьдралд нөлөөлж, сэтгэл санааг тавгүйтүүлж, бүр удвал сэтгэлийн гүн хямралд ч оруулж дөнгөнө. Тиймээс мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, бие сэтгэлдээ хохирол учруулалгүй дараах цөөн зөвлөгөөг дагаад, хичээгээд үзээрэй. 

#1 Санах мэдрэмж нэг өдрийн дотор л үгүй болохгүйг санах

Хорвоог орхисон хэн нэгнийг үгүйлэн санаж, уймран гашуудах нь хүнд тохиож болох хамгийн хүнд бэрх мэдрэмж. Мөн тийм ч хурдан замхран үгүй болохгүй. Тиймээс өөрт төрж буй мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, өөрийгөө буруутгалгүй, хайртай хүнийхээ тухай сайн сайхнаар дурсаарай. Харин харилцаагаа тасалсан, өөрийг тань гомдоосон хэн нэгнийг санаад байвал өөртөө тодорхой шийдвэр гаргаж, өөрийнхөө төлөө тухайн харилцаанаас татгалзах ёстой гэдгээ өөртөө сануулаарай. Хайртай хүнээ хол зайны улмаас санаж байгаа бол аль болох холбогдож, сэтгэлийн үгээ хэлж, халуун дотно зурвас солилцон мэдрэмжээ хуваалцаарай. 

#2 Зүгээр дээ, ханатлаа уйлчих... 

Уйлсны дараа сэтгэл тань онгойж бага ч гэсэн дээрдэх болно. Өөрийгөө хүчилж, мэдрэмжээ үгүйсгэж, хатуу хандах хэрэггүй дээ. Та уйлах эрхтэй!

#3 Уй гунигийг хүлцэх 

Гуниг ганцаардлаа няцаан, өөр зүйл хийж, хэт завгүй өдрүүдээр мэдрэмжээ үгүйсгэхээс зайлсхий. Таагүй мэдрэмжтэйгээ нүүр тулахгүй бол хэзээ ч үгүй болохгүй. Тиймээс өөрт харуусал, ганцаардал, гуниг, гутрал, хямрал, үзэн ядалт, уй гашуу гээд ямар мэдрэмж төрж, юу бодож буй талаараа тодорхой эргэцүүлээрэй. Тэмдэглэл хөтлөх, дотны хүнтэйгээ ярилцах зэргээр мэдрэмжээ хуваалцах нь танд тус болно. 

#4 "Надад үлдээсэн дурсамжид чинь баярлалаа" буюу талархлын хүч

Одоо тэр хүн таны дэргэд байхгүй... Харин өнгөрсөнд байсан. Хайрласан, хамтдаа жаргалтай байсан. Тиймээс одоогийн нөхцөл байдал ямар ч бай, сайн сайхан дурсамжаа хүндэтгэж явахыг хичээгээрэй. Дурсах тусам уй гуниг төрж мэдэх ч, эерэг дулаанаар дурсаж, өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж, урагшаа алхахыг хичээгээрэй. Нэг л өдөр та дурсамжаасаа таагүй мэдрэмжийг бус талархсан сэтгэлийг мэдрэх болно.

#5 Өөрийгөө илүү их, бүр яг "жинхэнээсээ" хайрлах

Бусдаас юуг хүсдэг вэ? Тэдний танд өгдөг ямар мэдрэмжээр та яг одоо хамгийн их дутагдаж байна? Юу гэдгийг нь тодорхой болгоод, өөрөө өөртөө өгч болохгүй гэж үү? Өөрийгөө илүү их хайрлаж, ганцаараа аз жаргалтай, бүрэн дүүрэн амьдрахад суралцаарай. Гэхдээ бусдад зүрх сэтгэлээ нээлттэй байлгаж, хайрлахаа бүү мартаарай. Таны аз жаргалтай, сайн сайхан амьдралын төлөөх шийдвэрийг та л өөрөө хийж чадна. 

#6 Итгэл найдвараа тээсэн хэвээр үлдэх

"Цаг хугацаа бүхнийг эдгээнэ"... 

Санаж байгаа хүн тань сэтгэлийг тань шархлуулсан бол ахин хүнд итгэх хэцүү санагдах болно. Урам хугарч, ахин хайрлахаас айж, хэзээ ч нөхөж боломгүй орон зай бий болсон мэт мэдрэгдэх вий. Гэхдээ итгэл найдвар ямар ч үед байдаг гэдгийг санаарай. Өнгөрсөнд юу ч болсон бай, ирээдүй ямагт бидний өмнө байдаг... 


Зургууд: Brian Rea

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.01
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой 19 хөгжилтэй пост
3
2021.09.13
Конор Макгрегор, Machine Gun Kelly нар "MTV"-ийн ёслол дээр зодолдох шахжээ
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
"Squid Game" киноны жүжигчин Хо-ён Чоны тухай 9 сонирхолтой баримт
2
3 өдрийн өмнө
Гэрээсээ яг одоо эхлүүлж болох 15 сонирхолтой ХОББИ
3
3 өдрийн өмнө
“Витамин ₮” урамшуулалт аяны сугалааны эрхээ хэрхэн шалгах вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Гэрээсээ яг одоо эхлүүлж болох 15 сонирхолтой ХОББИ
2
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн ТРЭНД сэдвүүдтэй холбоотой 14 пост, мийм
3
3 өдрийн өмнө
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
6
0
3
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 16 цагийн өмнө 202.179.26.245

Ямар их хайрлалаа даа. Хэдий 16 н жил өнгөрчээ.

0 Хариулах


Misheel 2021.09.14 202.9.41.23

Tegtlee ih sanasan mortloo neg l odor sereed sanahaa bolichihson. Ter huniig oorchlogdohguig uhaarsan ymu eswel bur buugaad ogchihson ymu medeegui. Etsestee ghd setgelee tataj avj chadsan hernee buruu yum shig sanagdaad l baisan. Tgsn ch gsn az jargaliig huseed tsaash alhsan daa. Ene l minii amidraldaa hiij bsn hamgiin zow songolt bolwuu? Eswel ooriin hunee yvuulchihsan uu? Medehgui baina. Tsag hugatsaa l uneng haruulaasai.

0 Хариулах


Зочин 2021.09.14 202.9.46.47

Uneheer hetsuu yum bilee zombie shig 2 3sar bolloo.. etsest n bugdiig huleen zuwshuurch ter hun hezee ch ergen irehgui yum bnaa gej oilgoson. Oort baihguida bus baigaagaa harj ergen toirniihondoo iluu sanaa tawij uuriigu hairlaj eheltel arai gaigui bolson. Bodit unentei nuur tulah l hamgiin zuw arga shv guys

0 Хариулах