UBLife Logo
Кино

Марвел студийн "Hawkeye" цувралын трейлер цацагдлаа

Г.Сүрэн
Г.Сүрэн
Марвел студийн "Hawkeye" цувралын трейлер цацагдлаа

Disney+ болон Марвел студийн хамтран бүтээж буй "Hawkeye" цувралын эхний бүлгийн 6 анги ирэх арваннэгдүгээр сарын 24-нөөс эхлэн цацагдахаар боллоо. Цувралд Таносын инчдэлтээс өмнө Нью-Йорк хотод амьдарч буй Клинт Бартоны амьдралыг харуулах бөгөөд 22 настай залуу харваач Кэйт Бишопын сүпер баатар болох мөрөөдөлд тусалж буй түүхийг өгүүлэх юм. 

"Hawkeye" цуврал нь Марвел студийн 2021 онд бүтээж буй Marvel Cinematic Universe (MCU)-ийн 5 дахь богино хэмжээний цуврал бүтээл юм. Энэ онд "WandaVision", "The Falcon and the Winter Soldier", "Loki", "What If...?" зэрэг 4 цувралыг үзэгчдийн хүртээл болгоод буй. 

Эх сурвалж: marvel.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.