Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Улс орнууд хүүхдийг хэрхэн дархлаажуулж байна вэ?


Өнгөрсөн зургаадугаар сараас Монгол Улсын хэмжээнд 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Одоо ч хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчийн хамтаар дархлаажуулалтын цэгүүдэд очиж, вакцин хийлгэсээр буй. Тэгвэл дэлхийн улс орнууд энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? 

Энэ долоо хоногийн байдлаар дэлхий даяар 5.5 тэрбум тун вакцин хийгдээд буй талаар ДЭМБ мэдээлсэн юм. 

АНУ

АНУ, Канад хүүхдийг дархлаажуулах шийдвэрийг хамгийн түрүүнд, өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. АНУ одоогоор 12-аас дээш насны 20 сая орчим хүүхдийг дархлаажуулаад буй. Зарим сургууль вакцин хийлгээгүй хүүхдүүдийг хичээлд оруулахгүй байх хүртэлх арга хэмжээ авчээ. Дархлаажуулалтын үзүүлэлтээр сүүлдэж яваа мужуудад эмнэлэгт хэвтэн ковид өвчин эмчлүүлж буй хүүхдийн тоо дархлаажуулалт өндөр мужаас 3.4-3.7 дахин өндөр байгаа нь ажиглагджээ. Харин нярайгаас дөрвөн нас хүртэлх хүүхдүүд дээр энэ оны сүүлчээр "Комирнати” (“Пфайзер” үйлдвэрийн вакцин)-ийг турших аж.

Их Британи

Их Британи удахгүй 12-15 насны хүүхдүүдэд нэг тун Комирнати вакцин хийхээр ажиллаж буй. АНУ тэргүүтэй улс орнууд ковидоос сэргийлэх нь вакцины сөрөг нөлөөнөөс сэргийлэхээс илүү чухал гэж үзсэний дагуу өсвөр насныхныг дархлаажуулж эхэлсэн. Харин Их Британи вакцины сөрөг нөлөөний талаар ул суурьтай судлах шаардлагатай гэж үзсэн юм. 

мРНХ вакцин (Пфайзер, Модерна) хийлгэсэн хүмүүст хийсэн ажиглалт, судалгааны дүнд 12-17 насны нэг сая эрэгтэй хүүхэд тутмын 60 нь миокардит (зүрхний булчингийн үрэвсэл)-аар өвчилж буй нь илэрсэн байна. Охидын хувьд энэ эрсдэл хавьгүй бага. Ийм ч учраас хоёр бус ганц тун хийлгэхийг зөвлөжээ.

БНХАУ

БНХАУ оны эцэс гэхэд нийт иргэдийнхээ 70 хувийг дархлаажуулахаар төлөвлөж байгаа талаар тус улсын Үндэсний эрүүл мэндийн хороо (NHC)-ноос мэдэгдсэн. Өнгөрсөн зургаадугаар сард Хятад гурав ба түүнээс дээш насны хүүхдүүдийг дархлаажуулалтад (“Синовак” үйлдвэрийн вакцин) хамруулахаар шийдвэрлэсэн нь тухайн үедээ ихээхэн зоримог шийдвэрт тооцогдож байв. Одоо ч төдий бага насны хүүхдийг дархлаажуулах шийдвэр гаргасан улс цөөн байна. Арабын Нэгдсэн Эмират мөн гурваас дээш насныханд вакцин (“Синофарм” үйлдвэрийн) хийж буй.


Франц 

Тус улсын 12-17 насны хүүхдүүдийн 66 хувь нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 52 хувь нь хоёр тунгаа гүйцээжээ. Ирэх сараас кино театр, музей, ресторан зэрэг олон нийтийн газраар үйлчлүүлэх хүүхдүүд вакцины гэрчилгээгээ үзүүлж орох шаардлагатай болох гэнэ.

Израиль

Израиль улс ирэх арваннэгдүгээр сараас 5-11 насныхныг Комирнати вакцинаар дархлаажуулж эхлэхээр төлөвлөж байгаа аж. Үүний тулд АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар (FDA) зөвшөөрөх шаардлагатай. 5-11 насныхныг бүрэн дархлаажуулбал сургууль завсардалт шийдэгдэнэ гэж үзэж байгаа гэнэ. Одоогоор тус улсын 150 мянга гаруй сурагчид шинэ коронавирусээс үүдэн тусгаарлагдаад байгаа аж.

Энэтхэг 

НҮБ-ын Хүүхдийн сангийн тооцоолсноор Энэтхэг улсад 10-19 насны 253 сая хүүхэд буй. Үндэсний хэмжээнд хийсэн серологийн судалгаагаар нийт хүүхдийн 60 хувь нь хавьтал болсон, иймдээ ч тодорхой хэмжээний дархлаа тогтсон байх магадлалтай гэж дүгнэжээ. Энэтхэг дотоодын “Zydus Cadila” үйлдвэрийн, зүүгүй тариур ашигладаг вакциныг 12-оос дээш насныханд хийхийг саяхан зөвшөөрөөд буй. Тус үйлдвэр удахгүй хоёр ба түүнээс дээш насны хүүхдүүд дээр вакцинаа туршихаар төлөвлөж байгаа аж. Гэхдээ насанд хүрэгчдийг дархлаажуулж дуустал хүүхдүүдийг өргөн хүрээнд дархлаажуулахгүй гэнэ.

Өмнөд Африк

Өмнөд Африк 6 сартайгаас 17 насны хүүхдүүдийг “Синовак” үйлдвэрийн вакцины туршилтад хамруулж эхэлжээ. Тус улсаас 2000 хүүхэд туршилтад хамрагдах бөгөөд Филиппин, Кени, Малайз зэрэг улсын 12 мянган хүүхдийг мөн хамруулах юм. Тус улс одоогоор долоон сая хүнээ дархлаажуулаад буй. Оны эцэс гэхэд нийт хүн ам (60 сая)-ынхаа 70 орчим хувийг дархлаажуулсан байхаар төлөвлөж байгаа гэнэ. Өдөрт дор хаяж 300 мянган тун вакцин хийж байж энэхүү зорилгодоо хүрэх аж. 

Бусад улс орнууд

Дани (12-15 нас), Испани (12-19 нас)-ийн өсвөр насны ихэнх хүүхдүүд вакцины эхний тунг хийлгэжээ. Шведэд уушгины өвчин, астма зэрэг эрүүл мэндийн шалтгаантай хүүхдүүдэд л вакцин хийж буй. Харин Норвеги улсад 12-15 насныханд ганц тун л хийхийг зөвшөөрчээ.

Эх сурвалж: BBC, АНУ-ын Халдварт өвчин судлал, хяналтын төв, ДЭМБ, Associated Press, Haaretz

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
13 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
16 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.