UBLife Logo
Newsfeed

13 аймшгийн кино үзсэн хүнд 1300 ам.доллар өгнө

13 аймшгийн кино үзсэн хүнд 1300 ам.доллар өгнө

FinanceBuzz санхүүгийн компани 13 аймшгийн кино үзэж дуусгасан хүнд 1300 доллар өгнө хэмээн ам гарчээ. Кино бүтсэн төсвийн хэмжээ киноны чанарт хэрхэн нөлөөлдөг талаарх туршилтын нэгэн хэсэг гэнэ. 

Уг туршилтад оролцохоор сонгогдсон хүмүүс түүхэн дэх хамгийн аймшигт 13 киног үзэх ба зүрхний хэмнэлийг нь Fitbit технологиор бүртгэх аж. Үйл ажиллагааг аймшгийн баярыг тохиолдуулан ирэх аравдугаар сард зохион байгуулахаар болжээ. 

“Бид төсөв өндөртэй аймшгийн кино илүү аймшигтай болдог эсэхийг л мэдэх гэсэн юм” гэж FinanceBuzz компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. 

Үзэгчдийн зүрхний хэмнэлийг тэмдэглэснээр аль кинон дээр илүү их айж байгааг нь мэдэх боломжтой гэж тооцжээ. Гэсэн ч хүн бүрийн сонирхол, айдаг зүйлс өөр тул аль болох олон хүмүүсийг хамруулж бодитой дүгнэлтэд хүрэхээр зорьж буй. Туршилтад оролцох хүмүүс айсныхаа төлбөрт 1300 доллар болон 50 долларын бэлгийн картаар шагнуулах гэнэ. 

Оролцох сонирхолтой хүмүүс ЭНД дарж маягт бөглөн, өөрийгөө тохиромжтой үзэгч болохоо тайлбарлах шаардлагатай. Маягт бөглөх хугацаа есдүгээр сарын 26 хүртэл үргэлжилж, оролцох хүмүүсийг аравдугаар сарын нэгэнд зарлах гэнэ. 

Шалгарсан оролцогчид аравдугаар сарын 9 - 18 хүртэл дараах 13 киног үзэж туршилтад оролцоно:

  • “Saw” 

  • “Amityville Horror”

  • “A Quiet Place”

  • “A Quiet Place Part 2”

  • “Candyman"

  • “Insidious”

  • “The Blair Witch Project”

  • “Sinister”

  • “Get Out”

  • “The Purge”

  • “Halloween” (2018)

  • “Paranormal Activity”

  • “Annabelle”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.