Нэг ширхэг нь 2500-5000 төгрөгөөр худалдаалагдаж буй хачин нэртэй эл жимс дэлхий даяар моод болоод буйн цаад учир нь хүний эрүүл мэндэд олон талын ач тустайд оршиж байна.

Эл жимсэнд фолийн хүчил, С витамин, Е аминдэм ихээр агуулагддаг. Фолийн хүчил мэдрэлийн эсийн өсөлт, хөгжилд сайн нөлөөтэй тул жирэмсэн, хөхүүл эхчүүдэд ашигтай. Мөн хүүхдийн мэдрэлийн системийн хөгжилд эергээр нөлөөлнө.


Авакода илчлэг ихтэй тул авах ёстой энергээ нөхөхөд тань хангалттай тусалж чадна.
Авакода нь хүчтэй хор, олон тооны хорт хавдрын бодисыг саармагжуулдаг. Энэ нь жимсэнд агуулагдах аминдэм, бичил элементүүдээс шалтгаалж буй хэрэг.

Эл жимсэнд ханаагүй тос ихээр агуулагддаг. Ханаагүй тос нь арьсны бүтцийг сайжруулахад чухал нөлөөтэй.

Авакодаг үсэнд түрхэж хэрэглэвэл үс хурдан ургахаас гадна гэмтэл багасана.
Маск бэлтгэх арга: Авакода, өндөгний шар, оливийн тосыг нийлүүлж хутгана. Маск бэлэн болсны дараа үсэндээ жигд түрхэж, 30 минут байлгаад угаана. Эсвэл унтахдаа тавиад, өглөө угааж болно. Хэрвээ таны үс хэт тослог бол авакода, зөгийн бал, тараг гурваар хийсэн маскийг ашиглаарай.

Хүний элэг хоол хүнсэнд агуулагдах хорт бодисыг шингээж авдаг. Тиймээс элгээ эрүүл, цэвэр байлгах нь бидний үүрэг. Авакода жимс элэгний хорыг цэвэрлэх хамгийн шилэгдмэл аргын нэг гэдгийг Японы эрдэмтэд тогтоосон нь бий.


Эл жимс эмэгтэйчүүдийн умайн хүзүүний өвчнөөс сэргийлэхээс гадна нүдний эрүүл мэнд, зүрх судасны өвчин, харвалтаас урьдчилан сэргийлдэг.

Гүйцэд боловсорсон aвакода жимс хүрэн ногоон өнгөтэй байх ба ялимгүй зөөлөрсөн байдаг. Хэт зөөлөрсөн, эсвэл хэт хатуу байвал жимсэнд асуудал байна гэсэн үг. Тиймээс худалдан авахаас зайлсхийгээрэй. Хэт хатуу бол гүйцэд боловсроогүй, харин хэт зөөлөрсөн бол муудсан байх магадлалтай.
Эцэст нь авaкoдaгаар хэрхэн зууш хийж буй бяцхан бичлэгийг танд зориулъя.