Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ТЭТГЭЛЭГ: "Оюу толгой" компанийн зарласан боловсролын 4 ХӨТӨЛБӨР


“Оюу толгой” компани боловсрол, хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаагаа сургууль, коллежийн барилга барьж, тохижуулахаас эхлээд сургалтын хөтөлбөр хамтран боловсруулах, тэтгэлэгт хамруулах зэргээр өргөн хүрээнд зохион байгуулдаг билээ. Тус компаниас зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүд нь ахлах ангийн сурагчийн ширээнээс ажлын талбарт гарах хүртэлх бүхий л түвшнийг хамардгаараа онцлогтой. 2010 оноос хойш өнөөг хүртэл нийтдээ 3,000 гаруй оюутан, залуусыг хөтөлбөрүүддээ хамруулаад байна.

“Оюу толгой” компани нь шинэ хичээлийн жилд нийтдээ 78 оюутан, сурагчдыг хөтөлбөрүүддээ шалгаруулан авах юм. Материалыг 2021 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2021 оны аравдугаар сарын 15 хүртэл хүлээн авна. 

#1 Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр – Дотоодын их дээд сургуулийн 2-4 курст уул уурхайн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан бүрэн тэтгэлэг. 2011 оноос хойш нийт 345 оюутныг дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулжээ. Энэхүү тэтгэлэг нь зөвхөн сургалтын төлбөрөөр хязгаарлагдахгүй сар бүр амьжиргааны зардал олгодог бол хөдөө орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардлыг нэмэлтээр олгодог юм. Хөтөлбөрт тэнцсэн оюутнууд “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т давхар хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэх, хувь хүнийхээ хувьд өсөж хөгжих боломжтой. Энэ жил 20 оюутан шалгаруулж, тэтгэлэг олгоно.

#2 Геотехникийн тэтгэлэгт хөтөлбөр – ШУТИС болон “Оюу толгой” компанийн хамтын ажиллагааны хүрээнд шинээр боловсруулж буй сургалтын хөтөлбөрийн хүрээнд зарлаж буй тэтгэлэг. Энэхүү тэтгэлэг нь уул уурхайн үйлдвэрлэлийн геотехникийн үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, эрсдэлээс хамгаалах, хянах чадвартай олон улсад өрсөлдөхүйц уул уурхайн геотехникийн инженер бэлтгэх зорилготой. Энэ хичээлийн жилд таван оюутан шалгаруулж авна.

#3 Шинэ төгсөгчийн хөтөлбөр – Их сургуулиа төгсөөд удаагүй байгаа залууст ажлын туршлага хуримтлуулах, салбарынхаа шилдэг мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, суралцах боломж бүхий Рио Тинто группийн жишиг хөтөлбөр. Одоогоор шинэхэн төгссөн 140 залуус оюутны ширээнээс шууд дэлхийн хэмжээний уурхайд ажиллаж байна. Тус хөтөлбөр нь дөрвөн жилийн хугацаанд үргэлжилж, оролцогчдоо тухайн салбартаа тэргүүлэх мэргэжилтэн болоход нь шаардлагатай бүхий л нөхцөлийг бүрдүүлж өгдөг онцлогтой. Энэ жил нэмж гурван шинэ төгсөгчийг шалгаруулж авна.

#4 Залуусын хөгжлийн хөтөлбөр – Ерөнхий Боловсролын Сургуулийн төгсөх ангийн сурагчдыг чадавхжуулах зорилготой хөтөлбөр. Уг хөтөлбөрт нийт 1,170 гаруй оюутан, сурагчдыг хамруулаад байна. Хөтөлбөрт хамрагдсан сурагчид найман долоо хоногийн турш хувь хүний хөгжлийн сургалтад сууж, багаар хамтран төсөл хэрэгжүүлэх болно. Энэ хичээлийн жилд 50 сурагчийг хамруулна.


“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn– 

“Оюу толгой” нь зэс, алтны компани бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монгол Улсын Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний уул уурхайн тэргүүлэгч “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн буй байгаль орчноо хамгаалах шинэ стандартыг хэвшүүлэн ажиллаж байна.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
17 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.