Гэрээсээ яг одоо эхлүүлж болох 15 сонирхолтой ХОББИ
Нэг зүйлийг тууштай хийж, сонирхолтой хобби, хэрэгтэй ур чадвартай болохыг хүсдэг үү? Тэгвэл гэрээсээ ч гаралгүй хийж болох дараах жагсаалтаас санаа аваарай.
1. Цахим толь бичгийн нийтлэлч болох
Цахим сүлжээний хамгийн том сүлжээ гэгддэг "Википедиа"-д нийтлэлч болох тун амархан. Өөрийн хүссэн салбар, чиглэлээ сонгоод л болох нь тэр. Энд дарж нэвтрээрэй. Таны бичсэн нийтлэлийг өөр нэгэн уншиж, мэдлэгээ нэмэгдүүлж, дэлхийн хэмжээний сайтад байрших гоё биш гэж үү?
2. Сонирхолтой подкаст сонсох
Подкаст сонсч, өөрийн сонирхлын дагуу мэдлэгээ тэлээрэй. Энэ онд трэнд болж буй подкастуудыг эндээс хараарай.
3. Клуб байгуулах
Өөрт тохирох клубыг хайгаад олохгүй байна уу? Тэгвэл яагаад өөрөө үүсгэн байгуулж болохгүй гэж? Үдийн цайгаар уулздаг, амттай хоол хийдэг, ууланд авирдаг, хамтдаа хүүхдээ хардаг, дуу дуулдаг гээд өөрийн дуртай чиглэлээр ижил сонирхолтой найзуудтай болоорой.
4. Ургамал тарих
Эрүүл амьдарч, дотоод бясалгалыг мэдрэх хамгийн амархан бөгөөд сэтгэлд таатай арга бол ургамал ногоо тарьж арчлах. Энэ хобби таны амьдралд гэрэл гэгээ, тайвшрал бэлэглэх болно.
5. Эвлүүлдэг тоглоом
Олон мянган ширхэгтэй эвлүүлдэг тоглоомыг санаж байна уу? Яагаад заавал хүүхдүүд үүгээр тоглох ёстой гэж? Та ч бас чөлөөт цагаа уран дүрслэлтэй, хөгжөөнт тоглоомтой өнгөрүүлээрэй.
6. Бясалгах
Чимээ шуугиан, уур уцаар ихтэй өнөөгийн нийгэмд бясалгалаар хичээллэх нь олон талын ашиг тустай. Өдөр тутам бясалгалаар хичээллэх нь дасгал хөдөлгөөн хийхтэй адил биед эерэгээр нөлөөлөхөөс гадна үүнийгээ хобби болгочихвол насан туршид тань эрүүл амьдралыг бэлэглэх болно.
7. Уран бичлэг сурах
Бичгийн хэвээ сайжруулж, уран бичиж сураарай. Үүний тулд ямар нэг үзэг, дэвтэр байхад л хангалттай.
8. Мэндчилгээний карт хийх
Шинэ жил, төрсөн өдөр зэрэг тэмдэглэлт баяруудаар өөрийн гараар хийсэн мэндчилгээний хуудсаар хайртай дотны хүмүүсээ баярлуулаарай.
9. Хатгамал хийж сурах
Хатгамлын даавуу, зүү байхад л та өөрийн гараар гоёмсог бүтээл урлах боломжтой. Сэтгэл санааг тайвшруулахаас гадна дотны хүмүүстээ өгөх бэлэг ч болчихно.
10. Бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэх
Жижигхэн зүйлийг өөрчлөөд л илүү "догь" болгоорой. Мянга мянган бүтээлч санааг интернэтээр хайгаад амьдралдаа хэрэгжүүлээрэй.
11. Усан будгаар зурах
Тос, харандаагаар биш усан будгаар гэдгийг анхаараарай. Учир нь анхлан суралцагчдад усан будаг хамгийн сайн тохирох бөгөөд өнгө үзэмжтэй бүтээл урлахад илүү тохиромжтой. Үнэгүй сургалтын бичлэгийг эндээс үзээрэй.
12. Тэмдэглэл хөтлөх
Өдөр тутмын амьдралаа төлөвлөж, хэтийн зорилгоо биелүүлэх боломжтой шат алхмуудад хуваагаарай. Үүний тулд энэ хуудсаар нэвтэрч, олон мянган бүтээлч санаагаар зочлоорой.
13. Шинэ суваг, шинэ дуу, шинэ кино нээж олох
Өөрийн ертөнцөө бага багаар шинэчлэх алхам бол дуу хөгжмийн жагсаалтаа өөрчлөх юм. Сонсдог хөгжмөөсөө өөрийг сонсож, шинэ кино, ном, бүтээлч сувгуудаар өөрийгөө цэнэглээрэй.
14. Дохионы хэл сурах
Дохионы хэл сурах нь бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг.
15. Шинэ хэл, дуудлага сурах
Шинэ хэл сурч, шинэ дуудлага авиа цээжлэх нь хүний ой тогтоолтыг сайжруулж, аливааг олон талаас харах өнцгийг тэлдэг тустай. Мөн англи хэл сурч байгаа бол америк болон британи дуудлагыг давхар эзэмшсэнээр олон давуу талыг өөртөө бий болгож болно.