Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

ХОБО ЖИБЭ | Билли Айлиш 100 мянган дагагчаа алдаж, BTS-ийн фэнүүд ууртай байна


Элон Маск Граймс нар бие биедээ хайртай гэхдээ САЛНА

#СалъяГэжСалсангүй

Ойрмогхон бүх баячууд эхнэрээсээ салж байна. Амазоны босс Жефф Безос 25 жил ханилсан эхнэртээ 38 тэрбум доллар өгч салсан нь хамгийн үнэтэй салалт болж түүхэнд үлдсэн. Салсан эхнэр нь хамаг мөнгөө сайн үйлсэд харамгүй зарцуулаад, өөрөө дунд сургуулийн багштай гэрлэсэн. Саяхан Билл болон Мелинда Гейтс 27 жил хамт амьдраад саллаа. Салсан шалтгаанаа цаашид хамтдаа хөгжин дэвжих бололцоогүй боллоо гэж зарласан. Безос, Гейтс хоёр асар их мөнгө, эрх мэдэлтэй эрчүүд гэхэд харин ч бас удаан “тэслээ” шүү. Монголд бол эрчүүд хэдэн сая төгрөгтэй болоод л эхнэр гэж танихгүй мэдэхгүй, үзээгүй хараагүй, дуулаагүй сонсоогүй болно шүү дээ. 

За нэг уурхайтай болчихвол гэрт байгаа эхнэр, гурван шар хүүхэд нь хангалтгүй харагдаж, дахиад гурван залуу бүсгүйгээс есөн хүүхэдтэй болох потенциал амтагдана. “Үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян” гэдэг чинь яг л монгол эрчүүдэд зориулсан ерөөл магтаал байсан байна шүү. 

За тэр ч яахав, түрүүний яриа руугаа эргээд ороход, хамтрагчаасаа салж буй гурав дахь тэрбумтнаар Элон Маск тодроод байна. Канадын дуучин, хөгжимчин Граймс хэмээх бүсгүйтэй амьдарч өөрийн 7 дахь хүүхдээ өлгийдөн аваад удаагүй Элоны хувьд энэ нь гурав дахь удаагийн томоохон салалт юм. Бас бус жижиг сажиг салалтууд бий бий. Амбер Хэрд мээрд гээд. Тэрээр хэтэрхий завгүйгээсээ болоод гэр бүлийн амьдралын шаардлагад зохицож чадахгүй байгаагаа хэвлэлд ярьжээ. Өөрөө Техас мужид ажиллаж амьдрах хэрэгтэй атал найз бүсгүй нь Лос-Анжелест уран бүтээлээ туурвих шаардлагатай байгаа гэнэ. Хайр сэтгэл нь хөрөөд, гандаж гундсан юм уг нь байхгүй, зөвхөн салаа замын эрхээр салж байна гэжээ. Хайртай бол хамт амьдрах аргаа яаж ийгээд олмоор юм гэж уншигч бид гэнэхэн сэтгэлээр бодож байвч баян хүмүүсийн хайр өөр байдаг бололтой юм. 

Билли Айлиш 100K дагагчаа алджээ

#ЗууханМянгаЮуЮмбээээ

Тур, таргал, ийм хувцас өмс, битий өмс, нүүрээ ингэж буд, суганы үсээ хус, бикини вакс хий, ер нь ингэж амьсгалаа аваад тэгж гарга гэх нь холгүй бусдын зөвлөгөөг наснаасаа л их сонсож явлаа. Хүмүүс яагаад бусдын бие махбод, үс зүс, хувцас хунарт ач холбогдол өгч, хүний өмнөөс санаа зовниж явдгийн учир нь өөрсдөд нь ойр дотны хүмүүс нь тэгж хандсан эсвэл ханддагаас болдог юм байлээ л дээ. Нөхөр нь тураач гэж шаарддаг, ойр дотны хүмүүс нь бусдын биеийг body shaming хийдэг ч юм уу, өмссөн зүүснээр гоочилдог гэх мэт ямар нэг шалтгаанаар “ийм л байхгүй бол хүмүүс намайг хайрлахгүй” гэдэг айдастай хүмүүс гинжин урвалын хуулиар бусдад бас тэгж ханддагийг амьдралын арвин туршлагаас харж явна даа. 

Иймэрхүү зүйл Билли Айлишт маань тохиолдсон байна. Хэдхэн хоногийн өмнө Elle сэтгүүлд өгсөн ярилцлагатаа тэрээр стилээ өөрчилж, эмэгтэйлэг хувцасласнаар хэрхэн 100 мянган фэнээ алдсан тухайгаа ярьжээ. Өргөн, сул загвартай өмд, цамц өмсөж, үсээ неон өнгөөр буддаг байсан тэр өнгөрсөн хавраас даашинз, бошинз өмсөж үсээ шаргал болгон ороож, энд тэнд арга хэмжээн дээр Мэрилин Монро стилээр хувцаслаж эхэлтэл дагагчдын тоо нь цөөрч эхэлсэн гэнэ. Тэр өсвөр наснаасаа том хөхтэй гэж шоолуулж, түүнээсээ ичиж, нуух гэсэндээ сул хувцас өмсөж эхэлсэн түүхтэй. Насанд хүрээд одоо л өөрийн биедээ эзэн болж, бие махбодоосоо ичихгүй байя гэтэл дахиад л хүмүүс түүний биеийг өөлж, гоочлон, шүүж байна. Тэр ярилцлагатаа “Хүмүүс намайг хувцсаа солих төдийд сэтгэлээ хувиргаж байгаа нь сонирхолтой юм. Уг нь би ямар ч хувцас өмссөн хэн гэдэг маань хэвээрээ л байна шүү дээ. Түнийг заавал сүртэй хүлээж авах хэрэггүй” гэжээ.  

WTF хүмүүс ээ! Харагдах байдлаар бусдыг шүүхээ болино уу. 

Жимин дээр гэрэл тусгаач ээ!

#ДаанчЯавдаа

Дэлхийн хамгийн аймаар хэл амтай шүтэн бишрэгчид бол BTS-ийн шүтэн бишрэгчид шүү дээ. Үүнийг мэдсээр байж алдаа гаргаж, тэдний дургүйг хүргэнэ гэдэг бол амьдаараа бариулж идүүлнэ гэсэн үг билээ. Ийм нэгэн айдс хүйдс бүхий явдал болоод байна. Энэ жил BTS Англи, Америк гээд хэд хэдэн оронд уригдсан боловч цар тахлаас болоод биеэр очиж чадахгүй, үзүүлбэрээ бичлэг болгож илгээсэн.

 Эхлээд тэд Биллбоард мюзик авардст зориулсан үзүүлбэрийн бичлэгээ илгээхэд гэрэлтүүлгээ зөв тавиагүйгээс Жиминий хоёр хөл л харагдаж байв.

Дараад нь Стивен Колбертын “Late Show”-нд үзүүлбэрээ бичиж илгээхэд ахиад л Жимин дээр гэрэл туссангүй. Энэ удаа хөл ч байсангүй. 

Гурав дахиа BBC-д зориулж бичлэг хийхэд Жимин сүнс сүүдэр шиг л нэг юм сүүмийж байв. 

Энэ бүхэнд уурссан даян дэлхийн фэнүүд тухайн бичлэгүүдийг хийсэн “Big Hit Music”-ийг хариуцлага хүлээхийг шаардаж байна. Тэд #ЖиминийгХүндэл #ЖиминДээрГэрэлТусга #ГэрлээАятайханТавь зэрэг хаштэг хэрэглэн интернэтэд тэмцэл өрнүүлж эхлээд байна. 

Кэтрин Хэйгл үнэнийг хэлснийхээ төлөө карьераа алдсан уу?

#ХарамсаадЯахавдээ

“Грэйн эмч найзууд” нэрээр монголд гарч, үзэгчдийн хайртай цуврал болсон “Grey’s Anatomy”-г мэдэхгүй хүн байхгүй. Ааль 2005 онд биднийг хүүхэд байхад гарч эхэлснээсээ хойш өнөөдрийг хүртэл үргэлжилж буй энэ шоу сүүлдээ бүүр юу ч болоод байгааг нь ойлгоход хэцүү болсон. Сиаттл Грэйс эмнэлгийн эмч нарын амьдрал эхэндээ үнэхээр сонирхолтой байсан. 

Тэдний нэг болох Иззи Стивенс эмчийн дүрийг бүтээсэн жүжигчин Кэтрин Хэйгл 2008 онд зохиолч Шонда Раймстай муудалцан, кино багаасаа гарч, хамраа сөхсөн сэхүүн хүүхэн, заргач жүжигчин гэх мэт нэр авч, сүүлдээ бүтээх дүр олдохоо байж, карьер нь унасан юм. Түүнийг цувралаас гаргах гээд хорт хавдар тусгаад, үхүүлээд хэцүү юм болсон шүү.  

Хэйгл 2007 онд Эмми авардсаас шилдэг туслах дүрийн шагнал хүртэж од шиг гялалсан. Сэтгүүл болгон дээр гарч, кино бүхэнд тоглоод л. Дараа жил нь Эммид дахин нэр дэвшүүлэхэд “Энэ жил зохиолч маань надад олигтой жүжиглэх материал өгөөгүй учраас би нэрээ татаж байна” гэж хэлээд Шонда Раймстай муудалцах эхлэл тавигдсан юм. Хэрүүл даамжирч, Хэйгл жүжигчдийн ажиллах орчин муу, олон цагаар ажиллуулдаг тухай хэвлэлд ярьж, зураг авалт 18 цаг үргэлжилдэг нь байж болшгүй зүйл гээд хэлчихэв. Яагаад ч юм түүнийг хэн ч сонсоогүй. Бүгд л нүүрээ буруулсан юм. 

Сүүлийн үед Америкт театр, кино, дэлгэцийн жүжигчид ажлын цагийг багасгаж, таатай орчинд ажиллуулах шаардлага тавьж хөдөлгөөн өрнүүлээд байна. Үүнийг харж буй Хэйгл “Би та нарт 10 жилийн өмнө энэ тухай яриад ад болсон санаж байна уу? Өөрийгөө болохгүй юм хийчихлээ гэж зовж байж билээ. Одоо бодоход дэмий зүйлд зовжээ. Тэр үед хэлж байсан бүх зүйлдээ огт харамсахгүй байна” гэж пост бичсэн байх юм. 


Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Уйлангаа инээмээр санагдуулах шинэ MacBook Pro-той холбоотой 11 МИЙМ
2
2 цагийн өмнө
Марвелын шинэ зургаан киноны нээлт хойшилж, хоёр киноны хугацаа тодорхойгүй боллоо
3
3 цагийн өмнө
Өнөөдөр "Squid Game"-ийн жүжигчин У Ён-сугийн төрсөн өдөр буюу түүний тухай 5 баримт
санал болгох
1
2 цагийн өмнө
Уйлангаа инээмээр санагдуулах шинэ MacBook Pro-той холбоотой 11 МИЙМ
2
2 цагийн өмнө
Марвелын шинэ зургаан киноны нээлт хойшилж, хоёр киноны хугацаа тодорхойгүй боллоо
3
3 цагийн өмнө
Өнөөдөр "Squid Game"-ийн жүжигчин У Ён-сугийн төрсөн өдөр буюу түүний тухай 5 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
8
0
1
0
0
1
6

Сэтгэгдэл бичих (8)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.09.29 66.181.161.45

Delhii, dagaad medee ni ulam l teneg bolood bh yum. WTF?

0 Хариулах


. 2021.09.29 153.205.41.193

ene odoo arai l aimar uu? medee ym bhda tgd ene ni

0 Хариулах


Зочин 2021.09.28 192.82.73.37

Zaa zuger l bichsen bnshte lol Bainga formal ym unshina gej yu baidiiin Keep goin girl!

0 Хариулах


garlaaa 2021.09.28 202.9.46.221

iim sites iim medee unshih gj unfollowdoh bljde

0 Хариулах


Зочин 2021.09.28 66.181.191.184

ewww hamgin aimr hel amtai fans ntr ewwww ene odoo medee bcheed bgamu esvl zugerl huntei chatlad yumni door comm bched bgamu ymar sonin gudamjnii hev mayag be? iimrhu baidlar bichvl hmus ilu ih sonirhoj zaluchudtai oir bn gj bodoj bga bol harin ch ugui shuu! medeenii yos zui hev maygaa dagaj baij l arai oir boloh baih zugeerl uurinho setgegdlig bichchihsn yum shg haragdaj baina busdad medee beltgej baiga bol busdad l zoriul uurinho setgegdelig btgi oruul please i’m begging

0 Хариулах


Зочин 2021.09.28 150.129.142.134

Nurshuu hachin yum bichdim

0 Хариулах


Зочин 2021.09.28 59.153.112.46

Yanadaa medee l gej boddog bhda

2 Хариулах


Зочин 2021.09.27 192.82.67.208

teneg shar medee bichdeg boljee zozozzzz

1 Хариулах