Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Авторын булан: Чуулган яамай, гол нь зураг


УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр албан ёсоор нээгдэв. Танхим тийш холхих гишүүдийн зам улаан хивстэй. Нааш цааш алхах тэдний дүрс гэрэл зурагт сүрлэг агаад ялдам. Манай гишүүд чинь яасан сайхан царай төрхтэй, ямар гоё дээл хувцастай юм. Биширмээр ч шиг. Бүгд тус бүртээ хувийн зурагчинтай бололтой, гишүүдийн өнөөдөр авахуулсан босоо, суугаа хөрөг зураг дэвэн дэлхийгээр дүүрч өнжлөө. Чуулган ч яамай, хамгийн гол нь зураг гэмээр өдөр байв. Есдүгээр сарын 1-нд ерөөсөө бидний баяр болсон шиг. Гишүүд маань бөөн хөөр. 

Цар тахлын улмаас өдөр бүр хорь шахам монгол хүн амь үрэгдсээр буй энэ өдрүүдэд нээгдэж буй онцгой парламент шүү дээ. Гэтэл ээлжит ч биш, бүр эгэлгүй баяр ёслолын байдалтай нэгэн парламент нээгдсэн нь энэ. Цаг бусаар мөнх бусыг үзүүлсэн 1200 иргэнд эмгэнэл илэрхийлэх, одоо хэрхэн ажиллах талаар хэн нь ч ангайсангүй. Чуулганаас олж сонсохыг хараачилсан гол мессежүүд замхрав. 

Эмнэлгүүд өвчтөнүүдэд “эзлэгдэж”, ачааллаа дийлэхгүй болсон. Ор бүү хэл шал нь өвчтөнөөр дүүрэн. Одоогийн байдлаар 500 гаруй эмч, сувилагч ажлаасаа гарсан тухай анагаахын салбарынхан халаглаж байна. Няцаж, туйлдсан тэдний оронд туршлага багатай залуусыг ажиллуулах болсон. Гэвч эрх баригчдыг одоо ганцхан зүйл шаналгаж байгаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гэдгийг УИХ-ын дарга илтгэн өгүүлэв. “Засгийн газар тогтвортой, тууштай ажиллах шаардлагатай” гэхийн тулд л энэ чуулганыг нээлээ. Ийм хүнд нөхцөл иргэдэд нүүрлэсэн ч улс төрдөө илүү санаа тавьж байгаагаа тэд нууж чадсангүй. Улс орон онц байдлын зэрэгт шилжсэн, хот хөдөөгүй онцгой комисс байнгын штабаар ажиллаж буй цар тахлын үеийн УИХ-ыг нөгөө л улс төр, албан тушаал, ашиг хонжоо зовоож байгаа нь илэрхий.  

Онц байдлын зэрэгт улс орон шилжсэнээс хойш 11 сарын хугацаа өнгөрөхөд айл өрх, албан байгууллагын олонх хүүдийнийхээ амыг доош харуулан сэгсэрч буй дүр зураг харагдана. Олон улсын тусламжаар туйлж өнгөрүүлсэн 11 сар өнгөрөхөд Монгол Улсын эдийн засаг мөхөлд ойрхон байна. УИХ-ын дарга Г.Занданшатар ч өөрөө чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолсон. Эдийн засгийн хямрал үргэлжилж, инфляц зорилтот түвшнээс давж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, улсын валютын нөөц багаслаа. Эдийн засгийн өсөлт удааширч 2021 оны дүнгээр 5.1 хувь болох төсөөлөл гарчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг өмнөх оны эцэстэй харьцуулахад 2021 оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 10 хувь өссөн нь ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусаж байна. Манай улсын урсгал тэнцэл 25.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, гадаад өр 32.4 тэрбум ам.долларт хүрч, нийт экспортын 90 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувь нь зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай байна. 

“Хамаг бүхэн бороо мэт арилахад харин гэрэл зураг шороо мэт үлдсү”. УИХ-ын чуулганы нээлтээс өнөөдөр сонгогч бид гишүүдийн зурагтай л хоцорлоо. Хэн нь ч тоймтой үг хэлсэнгүй, гагцхүү есдүгээр сарын нэгэнд цэцэг бариад зураг татуулж байгаа хүүхдүүд шиг л харагдав. Ингээд биднийг өнөөдрөөс эхлэн Засгийн газраа огцруулахгүйн төлөө ажиллах үүрэгтэй УИХ-ын гишүүдийг гэрэл зургаас тольдон бишрэх том ажил хүлээж байна. Ер нь чуулган бол яамай болжээ, хамгийн гол нь тэд гэрэл зурагт дүрсээ буулгах, постлох, шэйрлэхэд гол хүчээ хаях, лайкаараа л уралдах нь тодорхой нэгэн улирал айсуй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
23 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.