Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Утга зохиолын Нобелийн шагналтан Абдулразак Гурнагийн тухай 7 БАРИМТ


2021 оны утга зохиолын Нобелийн шагналыг Танзанийн зохиолч Абдулразак Гурна хүртлээ. Түүний тухай онцлох баримтуудыг хүргэж байна. 

Холбоотой мэдээ: Утга зохиолын Нобелийн шагналыг Абдулразак Гурна хүртлээ

#1 Зохиолч, романч Абдулразак Гурна нь 1948 онд Танзанийн Занзибар хотод төржээ. Одоо 72 настай. 

#2 Тэрээр Танзани гаралтай Их Британи зохиолч бөгөөд 1966 онд буюу 18 настайдаа Занзибарын хувьсгалын үеэр Их Британи руу нүүжээ.

#3  Түүний төрөлх хэл суахили бөгөөд бүтээл туурвилаа англи хэлээр бичдэг. Өнөө Их Британид оршин суугаа зохиолч 10 роман, богино өгүүллэгийн 7 түүвэр, олон арван утга зохиолын шүүмж бүтээл хэвлэн нийтлүүлжээ. 

#4  Түүний "Paradise" (1994) роман нь Бүүкер болон Уитбэрдийн нэрэмжит шагналд тус тус нэр дэвшсэн бол "Desertion" (2005) романаараа олон улсад алдар нэрээ түгээжээ.

Мөн "By the Sea" (2001) роман нь Бүүкер, Лос Анжелес Таймсийн шагналд нэр дэвшсэн удаатай.

#5 Абдулразак Гурна нь Нобелийн шагнал хүртсэн зургаа дахь африк гаралтай зохиолч.

Түүнд шагнал олгохдоо Нобелийн хороо “Тив, соёл хооронд хавчигдсан дүрвэгсдийн хувь заяаг, колоничлолын үр уршгийг гуйвшгүй шударга, мэдрэмжтэй өгүүлсэн”-ийг нь үнэлж энэхүү шагналыг гардуулж байна" хэмээжээ. Өмнө нь Воле Соинка (Нигери), Нагуйб Махфуз (Египет) Надин Гордимер (Өмнөд Африк) Ж.М.Коэце (Өмнөд Африк), Дорис Лессинг (Их Британи-Зимбабве) зэрэг африк гаралтай зохиолч тус шагналыг хүртэж байв. 

#6 Тэр тэтгэвэрт гарах хүртлээ Их Британийн Кентийн Их сургуулийн Англи хэл судлалын танхимд багшилж байжээ. 

Абдулразак Гурна нь "Өмнөд Африкийн утга зохиол дахь шүүмж судлал" сэдвээр тус сургуульд докторын зэрэг хамгаалсан профессор юм. 

#7 Түүний романуудын үйл явдал ихэвчлэн Өмнөд Африкт өрнөх агаад гол дүрүүд нь Занзибарт төрсөн байдаг. 

Утга зохиолын шүүмжлэгч Брюс Кинг түүний тухай "Африкчууд ямагт дэлхийг өөрчлөх нөлөө бүхий хүмүүс байдгийг томруун харуулсан" хэмээгээд түүний дүрүүдийг юмсыг орвонгоор нь эргүүлэгч, харь сонин, оршин суугаа газартаа үнэлэгдээгүй ч хүчирхэг хохирогчид байдгийг дурджээ. 

Мөн "Admiring Silence", "By the Sea", "Desertion" зэрэг романуудыг нь "Цагаачлалаас үүдэлтэй харь жигтэй байдал, ганцаардал, өөрийн сэтгэлээ эрэн хайх асуултуудаар дамжуулан "гэр"-ээ хайх хуваагдмал байдлыг дүрслэн хүний сэтгэлийг хөндсөн" хэмээжээ. 

Эх сурвалж: The Guardian, Reuters

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.10.12 64.119.20.1

Гоё мэдээ бэлджээ. Хүмүүсийн нэрийг галиглахдаа википедиа зэргээс сайн шалгаж байгаарай. Нагиб Махфуз, Ж. М. Күтси гэж дуудаж, галигладаг шүү.

0 Хариулах