UBLife Logo
Ном

“Туг Чингисийн сүмийн түүхийг тодруулсан нь” номын нээлт Чойбалсан хотод болно

Ub.life
Ub.life
“Туг Чингисийн сүмийн түүхийг тодруулсан нь” номын нээлт Чойбалсан хотод  болно

МЗЭ-ийн болон “Алтан өд” шагналт, яруу найрагч, сэтгүүлч Д. Ган-Очирын бүтээсэн “Туг Чингисийн сүмийн түүхийг тодруулсан нь” номын нээлт энэ сарын 16-нд буюу пүрэв гарагт болох нь.

Улаанбаатар хотод нэлээд эрэлттэй байгаа ч зохиогч төрөлх нутагтаа номын нээлтээ хийсний дараа худалдаанд гаргахаар төлөвлөж буй аж.

Уг арга хэмжээ Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, нэрт эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Дорнод аймгийн төв номын санд болох ба Булган сумын нутгийн зөвлөл, иргэдтэй уулзана. Мөн энэ үеэр зохиогчийн гарын үсэгтэй нь номыг худалдан авах боломжтой ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.